Жастин Бибер Том Крузыг тулаанд дуудав

access_time 2019-06-14
remove_red_eye 219

 

Залуу дуучин Жастин Бибер жүжигчин Том Крузыг тулаанд дууджээ. Соёлч боловсон залуу тэрээр юуны учир өөрөөсөө ахмад хүнтэй дундад зууны бүдүүлэг арга хэрэглэх дээрээ тултал сөргөлдөх болов оо.

Үүний учир нь Ultimate Fighting Championship буюу олны нэрлэж заншсанаар UFC холбоонд байж магадгүй гэнэ. Тэрээр жүжигчнийг тулаанд дуудахдаа холбооны ерөнхийлөгч Дана Уайтын нэрийг хавчуулсан байжээ. Жастин Бибер Том Крузыг зүгээр ч нэг тулалдъя гэж дуудаад зогсохгүй “Хэрвээ тулалдахгүй гэвэл чи айж байгаа гэсэн үг” гэх мэтээр доромжилсон байсан юм.

 

Флойд Мэйвейзер, Конор Макгрегор нарын боломжгүй мэт байсан тулааныг зохион байгуулснаас хойш алдартай хүмүүст октагон нь мөнгө олж болох “тайз” гэж харагддаг болсон бололтой. Уг нь Ж.Биберийг “Форбс” сэтгүүл 265 сая ам.долларын хөрөнгөтэй гэж үнэлсэн байдаг. Том Круз одоогоор хариу үйлдэл үзүүлээгүй байна.

Харин Конор Макгрегор дуудлагыг шүүрэн авч, Хэрвээ Том Круз тулалдана гэвэл тулааныг зохион байгуулж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Мөн алдартай хүмүүс тэр хоёрын тулаанд хэн нь ялахыг таамаглан бичих болсон байна. Бичиж байгаагаас харвал олонх нь Том Крузыг ялна гэж тааж байгаа бололтой. Том “Биелэгдэшгүй даалгавар” кинонд тоглохдоо тулааны хэсэг, хүнд үзүүлбэрийн хэсэгт орлон тоглогч авдаггүйг бүгд мэддэг. Бас энэ төсөл одоогоор дуусаагүй учир жүжигчин байнгын бэлтгэлтэй гэсэн үг. Энэ түүх яаж дуусахыг харах л үлдэж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549