Эрдэмтэн хосууд төрсөн охиноо сармагчинтай хамт байлгаж хийсэн туршилт

access_time 2019-06-13
remove_red_eye 1026

 

1930 оны 11-р сарын 15-ны өдөр Кубийн нийслэл Гавана хотын ойролцоо нэгэн монш хорвоод мэндэлсэн бөгөөд түүнийг Gua хэмээн нэрлэжээ. Гэвч 1931 оны 5-р сарын 13-ны өдөр түүний эцэг эх нь авто осолд орж хорвоог орхисны дараа амьтны эрх хамгаалах байгууллагынхан түүнийг Florida мужид орших Orange парк уруу шилжүүлсэн байдаг. Уг бяцхан моншийг амьтны хүрээлэнд харсан АНУ-ын нийгэм, социологи сэтгэл судлалын эрдэмтэд болох Luella, Winthrop Kellogg хэмээх залуу хосууд бяцхан моншийг үрчлэн авсан аж. Ийнхүү тэд үрчилж авсан бяцхан мичийг өөрсдийн 10 сартай бяцхан охин болох Donald-тай хамт нь өсгөхөөр шийдсэн түүхтэй.

 

Уг тохиолдол нь хүн ба моншийг хамтад нь өсгөсөн хамгийн анхны тохиолдол байсан бөгөөд үүгээрээ дамжуулан хүний нийгмийн хөгжлийн ухамсар, сармагчны оюун ухааны хөгжил, харилцан ойлголцол, хариу үйлдлийн урвуу хамаарал зэрэг маш олон чухал зүйлсийг ажиглах боломж олдсон байна. Тэд туршилтаас 5 сарын дараа гэхэд харилцан ойлголцож монш ч Donald-ын бүх үйлдлийг ойлгон түүнээс халбага, сэрээ хэрэглэхийг сурсан байдаг. Харин Donald хүмүүсийг хараад царайгаар нь дүгнэж ухамсартаа шингээдэг бол Gua тэднийг зөвхөн үнэр болон хувцсаар нь ялгаж таньдаг байлаа.

 

Туршилтаас 6 сарын дараа тэднээс хэлний шалгалт авсан бөгөөд Donald зарим үгсийг хэлж чадаж байсан бол Gua огт ярьж чадахгүй байв. Гэвч 1932 оны 3-р сарын 28-ны өдөр туршилтыг албан ёсоор цуцалж бяцхан моншийг буцаан амьтны хүрээлэнд өгсөн байдаг. Учир нь гэвэл эцсийн бүлэгт монш хүнийг дуурайх биш бяцхан Donald мичийг дуурайж хөгжиж буй шинж тэмдэг ажиглагдсан байна. Тэрээр сармагчинтай адил дуу авиа гарган, үсэрч дэвхцэж, гараа савчиж эхэлсэн нь тэдний эцэг эх энэ бүх солиоролыг зогсоохоос өөр аргагүйд хүргэсэн юм.

Gua сармагчин 1933 оны 12-р сарын 21-ны өдөр томуугаар нас барсан бол Donald хэсэг хугацааны дараа мичнээс сурсан бүхий л үйлдлүүдээ ухамсраасаа гарган хаяж улмаар энгийн хүний хөгжлөөр өсөж торнисон байдаг. Шинжлэх ухаан бол нэг талаараа асар том эрсдэл ба золиос гэж үнэн бололтой.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549