Хоолойн ангиныг 4 цагийн дотор анагаах эмчилгээний арга

access_time 2019-06-13
remove_red_eye 774

 

Энэ жорыг туршиж үзээрэй, 4 цагийн дараа та эв эрүүл болно.

Зуны дэлгэр цагаар хэн л өвдөөд хэвтэж байхыг бодох вэ дээ? Тэр дундаа хоолойны ангина – маш таагүй бөгөөд амархан эдгэрэхгүй удаан явцтай өвчин. Энэ аймшгийн өвчний анхны шинж тэмдэг илрэнгүүт л бидний танилцуулж байгаа жорыг туршиж үзээрэй. 4 цагийн дараа та эв эрүүл, сав саруул болсон байна.

Үнэхээр итгэмээргүй, гэхдээ гоньд болон коньяк хоёр нийлэхээрээ – ангиныг эдгээх үр дүнтэй эмчилгээ болно. Бидний өвөг дээдээс төрөл бүрийн өвчнийг гаж нөлөөгүйгээр эмчлэх аргыг сайтар судалж мэддэг байжээ. Энэхүү жорыг бид тэр болгон мэддэггүй нь харамсалтай. Угтаа бол баруунд нэн эртнээс хэрэглэж ирсэн жор бөгөөд үзүүлэх үр дүнгээрээ ард түмний дунд нэгэнт шалгарчээ: хоолойн үрэвслийг 4 цагийн дотор ул мөргүй нам дарна.

 

Танд ердөө л 80 г гоньд, ус бас ганц цайны халбага коньяк байхад л болно.

Хэрхэн бэлдэх вэ?

 

Тал стакан (80г) нунтагласан (кофены үр бутлагчид) гоньдны үрийг нэг стакан усанд (200 мл) хийж 15 минут буцалгана. Зууралдсан бэлдмэл гарах юм, яг л кофены шаарыг санагдуулахаар.

Шүүрээр шүүгээд ¼ стакан (50 мл) ус нэмээд буцаагаад гал дээр тавиад буцлангуут нь галаас авна. Дараа нь 1 цайны халбага коньякаа нэмээрэй. Эм бэлэн боллоо.

Хэрхэн хэрэглэх вэ?

Хагас цаг тутамд 1 цайны халбагаар ууна.

2 цагийн дараа гэхэд хоолойн өвчин эрс багасч байгааг мэдэрнэ.

Харин 4 цагийн дараа гэхэд өвчин ул мөргүй арилсан байна.

Илүү хүчтэй өвдөж байгаа үед бэлдмэлийг үргэлжлүүлэн ууж болно.

Уг бэлдмэлийг ханиад томуу, гуурсан хоолойн үрэвсэл, хоолойн үрэвслийн үед хэрэглэж болно.

АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549