Skip to content
Mon. Dec 16th, 2019
  • Нийгэм
  • Дэлхий
  • Зөвлөгөө
  • Улс төр
  • нийтлэл
  • Онцлох
  • Ярилцлага
  • Үзэл бодол
  • Эдийн засаг
  • Урлаг

Дуулиант мэдээллийн уурхай

Primary Menu
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Урлаг
  • Зөвлөгөө
  • Дэлхий
  • нийтлэл
  • Ярилцлага
  • Home
  • АВЛИГЫГ ИЛЧИЛСЭН ОРОС СЭТГҮҮЛЧИЙН УЛСТӨРЧДИЙГ ДАВСАН ЯЛАЛТ
  • Дэлхий
  • нийтлэл

АВЛИГЫГ ИЛЧИЛСЭН ОРОС СЭТГҮҮЛЧИЙН УЛСТӨРЧДИЙГ ДАВСАН ЯЛАЛТ

admin 1 min read

 

ОХУ-ын цагдаагийн албаныхан сэтгүүлч Иван Голуновын эсрэг гаргаад байсан хар тамхитай холбоотой хэргийг түдгэлзүүлэхээр шийдсэн байна. Түүнийг тус улсын томоохон улстөрчийн нэр төрийг гуйвуулан нийтлэл бичсэн хэргээр буруутгаад байсан юм. 36 настай Иван Голунов нь rare U-turn редакцид ажилладаг. Тэрээр Москва хотын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илрүүлсэн сэтгүүл зүйн бүтээлээрээ олонд танигдсан нэгэн юм. Тэгвэл түүнийг өнгөрсөн пүрэв гаригт хар тамхи худалдах гэсэн хэргээр буруутгасан ч сэтгүүлч эр үүнийг эрс эсэргүүцэж байлаа.

1990 оноос хойш Оросын сэтгүүлчид хийсэн ажил, сурвалжлагаасаа болж төрийн удирдах албаны хүмүүсийн шүүмжлэлд өртөх, тэднээс улбаатай аюул, заналхийлэлд өртөх, тэр ч бүү хэл амь насаа алдах тохиолдол ч байсан юм. Гэвч үүнтэй холбоотой олон нийтийн дургүйцэл, бухимдал хэдийнэ ерөнхийлөгч В.Путины “чихэнд хүрч”, нөхцөл байдал нэг л хэвийн бус болсныг анзаарснаас төрийн өндөр албан тушаалтнууд гэнэтийн гэмээр шийдвэр гаргаж Голуновыг чөлөөлсөн нь хэвлэл мэдээллийн салбарт өмнө болж байгаагүй зүйлсийн эхлэлийг тавьсан хэрэг боллоо.

 

Дотоод хэргийн сайд Владимир Колоколцев “Голуновын эсрэг өдүүлсэн хэргийн нотлох баримт дутуу, түүнийг энэ хэргийг хийсэн гэхэд буруутгах баримт хангалтгүй байна” хэмээн хэлсэн байна. Голунов баригдсанаасаа хойш хэдэн цагийн дараа ийнхүү суллагдлаа. Түүнийг сулласны дараа бугуйнд нь зүүсэн цахилгаан гавыг тайлснаар сэтгүүлч залуу маань Москвагийн төв дэх цагдаагийн газрыг орхин гарч, өөрийг нь хүлээсэн зуу зуун сэтгүүлч, дэмжигчтэйгээ уулзсан байна. Энэ зуур Европын холбооны гадаад хэрэг хариуцсан хэлтсийн төлөөлөгч Маяа Кочиянчик “ОХУ дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөө санаа зовоосон хэвээр байна. Бие даасан, шүүмжлэлт дуу хоолой нь амьд нийгмийн салшгүй чухал хэсэг юм” гэжээ. ОХУ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлаараа 180 орноос 149 дүгээрт бичигддэг аж.

Суллагдсаныхаа дараа Голунов дэмжигчиддээ “Би эхлүүлсэн ажлаа дуусгана. Эрэн сурвалжлагаа ч үргэлжлүүлж, өөрийнхөө гэм буруугүйг батална” гэж хэлсэн байна. Дотоод хэргийн сайд Колоколцевийн хэлснээр цагдаагийн өндөр дээд алба эрхэлдэг зарим хүн энэ хэрэгтэй холбогджээ. Иймд тэрээр энэ талаар ерөнхийлөгч В.Путинд мэдэгдэнэ гэдгээ уламжилсан байна.

 

Голуновын өмнө нь ажилладаг байсан “Meduza ” цахим хуудсын ерөнхий эрхлэгч Галина Тимченко “Энэ бол өмнө нь олон улсын сэтгүүл зүйн хүрээнд болон иргэдийн төвшинд болж байгаагүй үзэгдэл боллоо. Нийгмийн дуу хоолойг төрийн удирдах албан тушаалтнууд сонссонд бид баяртай байна. Хамгийн чухал нь шударга бус зүйл дээр тэд нийгмийн дуу хоолойг сонсоно гэдгээ харууллаа” гэжээ. Голуновыг ийн хавчлагад оруулсан үйл явдлын цаана юу нуугдаж байгааг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг илрүүлэн олон нийтэд мэдээлэх ажлаа үргэлжлүүлнэ” гэлээ. Голуновыг суллахыг шаардан 25 мянган хүн Facebook-ээр эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Tags: авлига ОРОС СЭТГҮҮЛЧ УЛСТӨРЧ ЯЛАЛТ

Continue Reading

Previous: “Huawei” “Android”-оос 60 хувь хурдан үйлдлийн системтэй утас гаргажээ
Next: МӨӨЕӨ АВАРГЫН ХӨГТЭЙ, ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛААС ДУРСАХУЙ

холбоотой мэдээ

605 Тэмбүү Монголд харанга дэлдэж байна 1 min read
  • нийтлэл

Тэмбүү Монголд харанга дэлдэж байна

admin
602 Жирэмсэн гурван эмэгтэйгээ цаазалсан улс орон Монголоос өөр байхгүй 1 min read
  • нийтлэл

Жирэмсэн гурван эмэгтэйгээ цаазалсан улс орон Монголоос өөр байхгүй

admin
601 “Twitter”-т улс төрийн зар сурталчилгааг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ 1 min read
  • Дэлхий

“Twitter”-т улс төрийн зар сурталчилгааг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ

admin
_20191209010831 Нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд Иргэн танаас санал авч байна 1 min read
  • нийтлэл

Нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд Иргэн танаас санал авч байна

admin
712-1571620447Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын амлалтаас болж “Монгол тэмүүлэл” сургууль тойрсон маргаан дэгджээ 1 min read
  • нийтлэл
  • Онцлох

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын амлалтаас болж “Монгол тэмүүлэл” сургууль тойрсон маргаан дэгджээ

admin
gettyimages-514079662 Махатма Гандигийн чандар хулгайд алдагджээ 1 min read
  • Дэлхий

Махатма Гандигийн чандар хулгайд алдагджээ

admin

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд

75079861_424492498241054_6691922195242811392_n_20191115015457 Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ 1 min read
  • Нийгэм

Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

admin
8a80f4d668f8cba7e21882f933f02b5d_x3 Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 1 min read
  • Нийгэм

Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

admin
6gishvvn ХЭДС-гаас зээл авахад нөлөөлсөн УИХ-ын эмэгтэй гишүүд хэн хэн бэ? 1 min read
  • Дэд онцлох
  • Улс төр

ХЭДС-гаас зээл авахад нөлөөлсөн УИХ-ын эмэгтэй гишүүд хэн хэн бэ?

admin
400 Төрийн ордны секс дуулианд хэн хариу өгөх вэ 1 min read
  • Онцлох
  • Улс төр

Төрийн ордны секс дуулианд хэн хариу өгөх вэ

admin
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан