Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising hawk” киноны трейлэр цацагджээ

access_time 2019-06-12
note Урлаг
remove_red_eye 1035

 

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” киноны трейлэр цацагдлаа.

“Kinorob cinema day” кино компани, Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран бүтээж буй 110 минут үргэлжлэх эл бүтээлд 1241 онд өрнөх үйл явдлыг харуулсан байна.

 

Энэхүү түүхэн кино бүтээлийг Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж, “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд нар гол дүр бүтээж байгаа юм.

Дашрампд, “The Rising hawk” буюу “Дүүлэн нисэх харцага” кино ирэх аравдугаар сарын 10-нд нээлтээ хийхээр болжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549