УУЛ УУРХАЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАРЫГ ГЕРМАНЫ ХИЛ ДЭЭР СААТУУЛАН ШАЛГАЖЭЭ

access_time 2019-06-12
remove_red_eye 704

 

ХБНГУ-д монголын хоёр дипломат 70 гаруй кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан билээ. Үүнээс болж тус улсын хууль хяналтын байгууллагууд монголчуудад тэр бүү хэл Засгийн газрын сайдад ч хатуу хяналт тавьж, авч явж байгаа бүх ачааг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал Уул уурхай сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Германы хил дээр байхад нь саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ.

 

“Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна” гэж хэлээд ч авч хэлэлцээгүй талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга цахим хуудаснаа бичсэн байна. Тэрбээр цааш нь “Сайдыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж чангалж, тэдэнд яаж гай болж байгаа нь ойлгомжтой. Монголчуудын Европ руу гардаг гол гарц ийнхүү чангарлаа, виз ч чангарах нь мэдээж. Үүний төлөө тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй юу?” гэсэн байна.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549