​Ц.Нямдоржийн хүү Австралид, Н.Энхболдын хүү Бээжинд

access_time 2019-06-12
remove_red_eye 195

 

Цус ойртсон гэгддэг Гадаад яамныхан дипломат томилгооны ургийн модоо зурж эхэлжээ. Монгол Улсаас гадаад улсад суух 10 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа. Засгийн газрын тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар долоон улсын Элчин сайдын нэрийг танилцуулж, дэмжсэн.

Тодруулбал, Польш улсад Элчин сайдаар Бархасын Дорж, Лаос ард улсад Жигжээгийн Сэрээжав, Куба улсад Шагдарын Батцэцэг, Австралийн холбооны Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр, Шведийн хаант Түвдэндоржийн Жанабазар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд, БНСУ-д Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

 

Үүнээс харахад Элчин сайд нарын томилгоо нь өндөр албан тушаалтан болон дарга нарын хүүхэд, нөхөр, ойр тойрны хүмүүс байгаа юм. Түүгээр ч зогсохгүй, Элчин сайдын яамдад мөн л дарга нарын хүү, хүргэн, хамаатнууд албан тушаалд очиж байна.

Тодруулбал, Австрали улсад суух Элчин сайдаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр байгаа бол Оросын Элчин сайдад БГД-ийн Засаг дарга С.Одонтуяагийн нөхөр Д.Өлзийбүрэнгийн нэр яригдаж байгаа бололтой. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар томилогдсон бол хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогджээ.

 

Дашрамд дурдахад, саяхан хар тамхины хэрэгт холбогдсон Турк улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Ерөнхий консулын газарт Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгт болон Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн нарын хүүхдүүд ажилладаг гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм. Энэ мэт Гадаад яамны томилгооны ургийн мод үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549