Хөөн хэлэлцэх хугацаагүй болбол залуучуудын 70-80 хувь нь ялтан болно(ВИДЕО)

access_time 2019-06-12
remove_red_eye 255

 

Todnews.mn тодруулга буландаа Ерөнхийлөгчийн тамгын газар хөөн хэлэлцэх хугацаагүй болгох шийдвэр гаргасан талаар Хуульч,өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа. Тэрээр “1924,1940, 1962, 1986, 2002 оны Эрүүгийн хуулиийн өөрчилсөн найруулгад хөөн хэлэлцэх хугацаааны нарийвчлал хэлэлцэгдэж байсан. Манай улсад Англи, Ром, Герман зэрэг аль ч бүлд байсан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригддаг.

Учир нь энэ ойлголт нийгмийн аюулын шинж чанар бүхий учруулсан хохирлын хэмжээ тухайн үйлдэл холбогдлоос болж гэмт хэргүүд их, бага хохирол учруулж байгаа гэдгээрээ ялгаатай байдаг. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл Эрүүгийн шинжлэх ухаанд нэг удаагийн хэргээс иш татан хөөн хэлэлцэх хугацааг авч хаях нь туйлын буруу гэж үзэж байна. 2015 онд Эрүүгийн хуулийн 1.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 зааснаар хөөн хэлэлцэх хугацааны асуудал зохрицуулагдаж ирсэн байсан” гэв.

 

Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал нэг жил хүртэлх гэмт хэрэгт нэг жилийн, таван жил хүртэлх хорих ялтай этгээдэд таван жил байх зэрэг ялгамжтай байдаг. Жишээлбэл хэн нэгнийг алгадсан гэж бодоход 20-30 жилийн дараа таны хүн алгадсан үйлдэлд хөнгөн зэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж тооцон ял оноохоор таныг хүлээж байх зохимжгүй зүйл тохиолдох болохыг онцлов.

Өмгөөлөгч Г.Батбаяр “Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 60 хувь нь хөнгөн зэргийн гэмт хэргүүд бүртгэгддэг. Иймд нэг удаагийн санамсаргүй үйлдлээс болж гаргасан алдаа залуусыг төрийн албанд ажиллах эрхгүй болгож, насан туршийн дарамт шахалтанд оруулах эрсдэл харагдаж байна. Учир нь Эрүүгийн тухай хуулийн 1.10.3 дахь хэсэгт шинэчилсэн найруулга оруулсан байдаг. Үүнд “хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан боловч тухайн этгээдийг шүүхээр оруулж гэм буруутай хэсгийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалт маш буруу заалт”гэв.

 

2002 оны Эрүүгийн хуулинд эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгодог байжээ. Нэг жил хүртэлх хорих ялтай гэмт хэрэгтний хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар байсан. Энэ нь тухайн этгээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх итгэл үнэмшлийг бий болгодог ач холбогдолтой байв. Гэтэл өнөөдөр нэг жил хүртэлх болгож өөрчлөөд “заавал шүүхээр оруулж шийтгэл тогтоол гаргаж тухайн хүнийг гэм буруутайг тогтоосны дараа эрүүгийн хариуцлагаар торгох байдлаар чөлөөлөхөөс өөр замгүй болжээ. Эцэст нь хэлэхдээ “уг шийтгэх тогтоол нь асар хор хөнөөлтэй зүйл. Монгол залуучуудын 70-80 хувийг ялтан болгон хувиргаж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

ШУУД: Г.БАТБАЯР: Хөөн хэлэлцэх хугацаагүй болбол залуучуудын 70-80 хувь нь ялтан болноhttps://www.todnews.mn/?p=31926

Posted by Todnews.mn on Tuesday, June 11, 2019

 

ЭХ СУРВАЛЖ:Todnews.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549