Хими биологи цацраг цөмийн эрсдлийг бууруулах арга зам

access_time 2019-06-12
remove_red_eye 86

 

Хими биолог цацраг цөм /CBRN/-ийн эрсдэл гэдэг нь эдгээр аюулт зэвсэг биет материалтай холбоотой осол авари халдлага тархалт гарах магадлал юм. 1986 оны Чернобылийн цөмийн авари, 1995 оны Токиогийн метронд үйлдсэн химийн террорист халдлага, Москвад үйлддэгсэн цацрагийн террорист халдлага, 2001 оны боомын нянг америкийн сенат болон хэвлэл мэдээллийн захиа дугтуйд хийн тараасан биологийн террорист халдлагын дараа их гүрнүүд G8 /Орос 2014 онд Крымээс болоод хасагдсан/ энэхүү CBRN асуудал нь нэг улсын биш даян дэлхийн асуудал гэдэг дээр санаа нийлж Үй олноор хөнөөх зэвсэг тэдгээрийн биет материалын эсрэг Даян дэлхийн түншлэл санаачлага гарган хими биолог цацраг цөмийн аюул эрсдлийг бууруулах НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоол гарган, түүнийг хэрэгжүүлэх НҮБ-ын 1540 байнгын хороог өнөөг хүртэл ажиллуулж байна.

Уг тогтоолоор гишүүн орнууд хими бактерлоги цацраг цөм /СBRN/-ийн эрсдлийг хамтын хүчээр бууруулах, үй олноор хөнөөх зэвсгийг тархаахгүй байх, хууль эрх зүйн орчиндоо зохицуулалт хийх зэрэг үүрэг хүлээсэн байдаг.

 

Дээрхи Даян дэлхийн түншлэл санаачлага нь өнөөдөр G7, хандивлагч болон гишүүн гуч гаруй орныг элсүүлэн Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Химийн зэвсэг хориглох байгууллага, Биологийн зэвсгийн конвенцийг хэрэгжүүлэх газар, Дэлхийн Эрүүл мэнд, Гааль, Цагдаа, Хууль, Хүнс ХАА, Амьтны Эрүүл мэндийн байгууллагууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 хороо, Зэвсэг хураах газар зэрэг холбогдох байгууллагуудыг бодлогоор хангаж нэгтгэж байгаа бол НҮБ-ын Бүс хоорондын гэмт хэрэг хууль эрх зүйн судалгааны институт, Европын холбооны Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах төв зэрэг байгууллагууд төсөл хөтөлбөр хэлбэрээр олон улсын болон бүс нутгийн түвшинд эрсдлийг бууруулж байна.

Европын холбооны Хими бактерлоги цацраг цөмийн эрсдлийг бууруулах /СBRN risk mitigation/ санаачлага нь 2010 оноос хэрэгжиж эрсдлийг бууруулах жараад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд найман бүсэд Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах бүсийн газрыг байгуулж жараад улсыг уг санаачлагад элсүүлээд тэдгээрт үндэсний хими бактерлоги цацраг цөмийн эрсдлийг бууруулах тогтолцоог төлөвшүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө, техник-эдийн засгийн туслалцаа үзүүлэн үүнд хэдэн зуун сая доллар зарцуулаад байна.

 

 

Хими биолог цацраг цөмийн аюул эрсдлийг нэг улс орны хэмжээнд шийдэх боломжгүй, тэдгээрийн аюул ослын хор уршиг үр дагавар нь хил хязгааргүй нийтийг хамарсан үй олноор хөнөөх шинжтэй, буруугаар хэрэглэсэн тохиолдолд олон улсын гэмт хэрэгт тооцогддог, хими биолог цацраг цөмийн терроризм нь дэлхийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болсон учраас үүнд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл туршлага солилцоо туслалцаа дэмжлэг, үндэсний хууль эрх зүйн зохицуулалт төлөвлөлт менежмент хяналт зайлшгүй шаардлагатай.

Европын холбооны Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах санаачлага хөтөлбөрт Монгол Улс өнгөрсөн жил жар дахь гишүүнээр нэгдэн орсноор Төв Азийн орнуудад биоаюулгүй байдлыг хангах Р53, Хими биологийн аюултай хог хаягдлын Р65 төслүүдэд хамрагдаж цаашдаа үндэсний хэмжээнд CBRN-ийн эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэх үүд хаалгыг нээж өглөө.

 

Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах стратеги нь олон улсын хамтын ажиллагаа, үндэсний бодлого хууль эрх зүйн зохицуулалт, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдал бөгөөд Монгол Улс Европын холбооны техник-эдийн засгийн дэмжлэгтэйгээр эдгээр эрсдлийн үнэлгээ хийх, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох, үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, эрсдлийг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй уул уурхай эрүүл мэнд шинжлэх ухаан аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт түгээмэл байгаа хими биолог цацраг цөмийн биет материал агентын улмаас гарч болзошгүй аюул эрсдлийг бууруулах боломжтой. http://coe-project53.istc.int/activity/a-new-eu-funded-project-on-biosafety-and-biosecurity-kicks-off-for-mongolia

 

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549