Америкийн Индиан Жим АНУ-г төлөөлөн 1912 оны Олимпид хөнгөн атлетикаар оролцсон юм

access_time 2019-06-11
remove_red_eye 269

 

Энэ хүнийг Жим Торьф гэдэг. Зургийг ойртуулаад сайн харвал түүнийг хоёр өөр өрөөсөн гутал өмссөн байгааг харж болно. Загварын шийдэл биш л дээ. Оклахомагаас гаралтай Америк Индиан Жим АНУ-г төлөөлөн 1912 оны Олимпид хөнгөн атлетикаар оролцсон юм. Тэмцээний өглөө сэрэхэд түүний гутал хулгайд алдагдсан байлаа. Азаар Жим хогийн савнаас хоёр гутал олжээ. Тэр гутлаа энэ зурган дээр өмсчихсөн байна.

Гэхдээ өрөөсөн гутал нь томдоод байсан болохоор нэг хөлдөө оймс давхарлахаас өөр арга Жимд байсангүй. Эдгээр гутлыг өмсөөд Жим тэр өдөр декатлон (Бөөрөнцөг түлхэлт, өндрийн харайлт, 110 метр саадтай гүйлт, 1500 метр гүйлт 4 төрлийн бүгдэд түрүүлсэн), пентатлоны (пентатлоны 5 төрлийн уртын харайлт, бөх барилдаан, зээрэнцэг шидэлт, гүйлт 4-т түрүүлсэн. Жад шидэлтээр 3-т) төрлүүдэд түрүүлж 2 алтан медал Олимпоос авсан юм.

 

Жимийн ихэр 2 ах нь 9 настайд нь өнгөрч, аав ээж нь үүнээс хэдхэн жилийн дараа түүнийг орхиж тэнгэрт хальсан. Гэсэн ч Жим Олимпоос алтан медал авсан анхны уугуул Америк хүн болсон.

Олимпид орсныхоо дараа ч тэрээр мэргэжлийн багт бэйсболл тоглож, мөн мэргэжлийн америк хөлбөмбөг, мэргэжлийн сагсанбөмбөг тоглож байлаа.

 

Чамд саад учруулах бүрт бууж өгч болохгүйн сургааль энэ. Амьдрал шударга бус байгаа л биз! Яадаг юм!
Өнөөдөр чи юу хийх гэж байна ?

Өглөө ямар ч сэрсэн бай хамаагүй; гутлаа алдсан, өвчин туссан, хүмүүстэй харилцаа муудсан, бизнес дампуурсан юу ч болсон хамаагүй уралдаанаас битгий зугт. Шалтагаа умартаж чадвал чи амьдралаас ядаж л сургамж авч чадна.

Чи шалтаг хайж болно, эсвэл үр дүнд хүрч болно. Гэхдээ хоёуланг нь хамт авч болохгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549