Пабло Эскобар ба АНУ

access_time 2019-06-11
remove_red_eye 1439

 

АНУ-аас өмнөд зүгт байх Америк тивийн Испани, Португал зэрэг Роман бүлгийн хэлээр ярилцдаг орнуудыг хамруулах бүс нутагийг бүхэлд нь Латин Америк гэдэг. Латин Америкт ойролцоогоор 21,069,500 км² (хуурай газрын 14.1%) нутаг дэвсгэр хамаарах ба 600 сая-с хол илүү хүн суудаг байна.

Латин Америк тивийн улсууд 19-р зууны эхээр Испан болон Португалийн колонийн дарлалаас бүрэн чөлөөлөгдөж тусгаар улсууд болсон . Гэвч эдгээр улсууд 19-р зууны сүүл үеэс нэгэнт эдийн засгийн эрч хүчээ авсан АНУ-н эдийн засгийн шахалт дарамт дарлалд орж эхэлсэн ба АНУ европын том улсуудад Латин америк бол АНУ-н ашиг сонирхолын бүс нутаг гэж шууд зарлан Англи , Франц зэрэг европын томчуудыг энэ тивд эдийн засгийн болон цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулсан байна ,ингэж АНУ-н энэ том бүс нутагт ганцаар ноёрхох ноёрхол эхэлсэн ба энэ нь 20-р зуунд бүүр өргөжин “Вашингтоны консенсус” хэмээх неолиберал бодлого нийт Латин Америкчуууд АНУ-г үзэн ядахад хүргэж уг бүс нутгийн ард түмний ихээхэн хэсгийг ядуу зүдүү амьдарч байгаагаа АНУ-тай холбож үзэх болсон өөрөөр хэлбэл Монголчууд ядуураад байхад манай эдийн засгийг барьсан Хятад баяжад байгаатай адил гэсэн үг болсон ажээ .

 

Одоо АНУ-г илт эсэргүүцдэг улсууд Латин Америкт Венесуэл, Болив, Никарагуа, Эквадор ордог бол арай аядуу ч гэсэн сөрдөг улсад Бразил Аргентин, Уругвай, Парагвай, Сальвадор, Перу Доминикан, Коста-Рика орно. АНУ-тай хэл амаа ололцдог арай барууны чиг баримжаатай улс нь Колумб, Мексик, Панам, Гондурас, Чили, Гватемал гэдэг ч бүрэн барууны улс бол биш бөгөөд хүн амын дунд АНУ-н нэр хүнд мөн адил маш муу байдаг байна .

Нэгэнт ийм эдийн засгийн хөгжил сул тогтворгүй , төр нь хээль хахууль авилгад баригдаж , ард түмэн нь ядуурахын туйлд хүрч энэ бүхний цаад буруутан нь АНУ гэж олон түмэн нь үздэгээс латин америкт хувьсгалт тэмцэл гарах хөрс суурь бүрэн бүрэлдэж , иргэний дайн ихээр гарч байсан , одоо ч дуусаагүй олон жил үргэлжилж байгаа билээ.

 

Эдгээр үйл явдалын том жишээ бол Ф.Кастро , Че Гавер зэрэг дэлхийн нэртэй хүмүүс , гэтэл бас ийм эмх замбараагүй байдлыг даган мафи том гэмт хэргийн бүлэглэл ч бас гарах нөхцөл нь бүрдсэн юм. Үүний нэг том төлөөлөгч бол одоо Монголын үндэсний телевизээр гарч байгаа Колумбын уран сайхны киноны гол дүр “ПАБЛО ЭСКОБАР” гэх бодит байсан хүн юм .

Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших Колумб улс нь хар тамхи үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг ба тэдний гол зах зээл бол АНУ юм . 1000 гаруй хүнийг хөнөөсөн гэмт халдлагын эзэн алан хядагч, террорист, колумбын хар тамхины наймаачин, хар тамхины наймааны орлогоороо тэрбумтан болж дэлхийн түүхэнд орсон, ХХ зууны хамгийн харгис гэмт хэрэгтний нэг Пабло Эскобар 1949 онд төржээ .1989 онд Форбс сэтгүүлийн гаргасан дэлхийн баян хүмүүсийн жагсаалтад 25 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Эскобар 7-рт бичигдэж байсан ба одоогийн үнэлгээгээр бараг 70 тэрбум доллар хүрэх байсан ч гэдэг .

 

Хүүхэд нас залуу наснаасаа хулгайлах , бусдыг дээрэмдэх дарамтлах гэмт хэргээс эхэлж гэмт хэргийн бүлэглэлтэй болж өргөжсөн тэрээр 70-аад оноос хилийн худалдаа, хүний наймаа, хуурамч бараа дамлах зэргээр зэрэг ахисаар 1975 онд анхныхаа коккайныг АНУ руу “импортолж” чаджээ. Тэр үед буюу 1970-аад оны Америкийн хиппигийн шинэ үеийнхэн кокаин руу хошуурах болсон ба Эскаборын гэмт хэргийн шинэ бизнес хөөж АНУ- руу нэвтрүүлэх болсон ба эсэргүүцсэн, энэ бизнесээс нь татгалзсан хэнийг ч болов хайр найргүй цээрлүүлж хөнөөн , тэр энэ бизнесийг бүгдийг гартаа авч, хянах болж түүний зөвшөөрөлгүйгээр хар тамхины нэг ч наймаачин өөрийн барааг зарж борлуулах, хил давуулах боломжгүй болон наймаа бүрийн 35 хувийг Эскобарт өгөх болсноос тэр асар хурдан баяжиж эхэлжээ .

1977 онд Пабло Эскобарын кокаины “Медельины кокаины картель” гэдэг нь дэлхийн кокаины нийт эргэлтийн 80 хувийг хянаж , хар тамхи түгээх сүлжээг бий болгон Колумбын ширэнгэн ойд өөрийн гэсэн лаборатор, хувийн онгоц, усан доогуур шумбагч хөлөгтэй байлаа. Энэ бүлэглэл бүхнийг, цагдаа, шүүх, улс төрийн зүтгэлтнүүдийг ч худалдан авч өөрийн талд үйлчлүүлж байв.

 

Улмаар Эскобар кокаины бизнест таатай орчин бүрдүүлэхийн тулд 1982 онд Колумбын конгресст нэр дэвшиж 32 насандаа парламентын гишүүн болж тэр бүү хэл Ерөнхийлөгчийн суудалд ч санаархаж байсан ч Хууль зүйн сайд Родриго Лара Бонилья сонгуулийн өмнөх компанидаа түүний кокаины хар мөнгөний эсрэг сурталчилгаа хийснээр, түүний санаачилгаар Пабло Эскобар 1984 онд Колумбын парламентаас гарсан байна.

Гэвч Эскобарын мафи 1984 онд сайд Родригог алсан ба эндээс мафийн хядлага эхэлж, хар тамхины эсрэг бүхэн, шүүгч, сэтгүүлч цагдаагийн 600 гаруй ажилтанг хөнөөсөн ба сүүлдээ 107 хүнтэй онгоц дэлбэлж байжээ . Колумбын хууль сахиулагчид Америкийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Эскобарын эсрэг дайн зарлаж зөвхөн нэг удаагийн ажиллагааны үеэр түүний 989 байшин, ферм, 367 онгоц, 710 машин, таван тон кокаин, 1279 зэвсэг хураан авч байлаа.

 

Улмаар тэр 1991 оны 6 сарын 19-нд өөрөө буруугаа хүлээж, өмнөх гэмт хэргүүдийг нь тооцохгүй байх болзлоор эрх баригчдад бууж өгсөн байна. Тэр өөрийн барьсан бассейн, цэнгээний газар, саун, хөл бөмбөгийни талбай бүхий “Ла-Катедраль” шоронд найзуудтайгаа хөгжилдөн, хүүхнүүдээр хүрээлүүлэн, дуртай цагтаа гэрээдээ очин тансаглаж байлаа. Хар тамхины биенесээ ч удирдсаар л байсан байна. Харин 1992 онд Ерөнхийлөгч Гавирия түүнийг жинхэнэ шоронд илгээхийг тушааснаар тэр оргосон байна. Колумбын засгийн газар ч түүний толгойг 10 сая доллараар үнэллээ.

1993 онд Эскобар 44 насны төрсөн өдрийнхөө маргааш 1993 оны 12 сарын 02-нд гэрээдээ утасдсанаас түүний байрлал илэрч тусгайгийнхантай буудалцаж байгаад буун суманд оногдон үхжээ . Түүний цогцос дээр цагдаагийнхан сандайлан сууж байгаа зураг дэлхий даяар ихээр тархсан юм. Эскобарын ингэж хүчээ авах гол шалтгаан нь Колумбын засаг төр бүрэн дампуурч хээл хахууль авилгад идэгдэж түүний гарт цагдаагийн томоохон офицерүүд, шүүхчид, төрийн албаныхан, том улс төрчид орсоноос эхтэй юм .

 

Эскобар олны дэмжлэгийг яаж хүлээхээ ч бас их сайн тооцдог нэгэн байж 6000 гаруй ядуу иргэнд зориулж орон сууц барьж өгөхөөс гадна зам засч, цэнгэлдэх хүрээлэн байгуулж ядуу иргэдийн олон зуун хүүхдийг ирээдүйд эзэмшсэн мэргэжилтэй болгохын тулд их сургуульд үнэ төлбөргүй сургаж байжээ . Ядууст зориулж барьсан тэрхүү байшин нь өнөө цагт ч “Баррио Пабло Эскобар” нэртэйгээр оршиж буй бөгөөд ТӨР засаг чадахгүй байгааг би чадаж байна гэж харуулахыг зорьдог байж . энэ бол өнгөн талаас нь маш зөв зүйтэй Робин гудын үйлдэл мэт боловч гагцхүү үүнийг ашиглан МӨНГӨ-нөөс эрхэм ЭРХ МЭДЭЛ-д хүрч бүүр хаан болохоор улайрсаны нэг л арга нь байжээ .

Түүнийг дарахад АНУ-н дэмжлэг их тус болсон гэдэг , энэ нь мэдээж АНУ-д үхэл тээгч Хар Тамхийг нийлүүлэгч хамгийн ТОМ этгээдийг дарах ашиг сонирхолд нь нийцэж байснаас юм , хэрэв Колумб улс дангаараа байсан бол Эскобарын үйл ажиллагаа цааш яаж өргөжиж ямар олон хүний амь насанд хүрэхийг таашгүй байжээ . Бас нэг сонирхолтой нь Пабло Эскобарыг үгүй хийхийн тулд Колумбын төр түүний өрсөлдөгч мафийн бүлэглэлийнхэнтэй нэгдэж байсанд юм , өөрөөр хэлбэл Эскобарийг устгахын тулд Ерөнхийлөгч нь хүртэл бусад мафийн толгойлогч нартай нэгдэж яриа хэлэлцээнд орж байсан гэдэг .

 

Ер нь Колумбын үе үеийн улс төрчид хар тамхины наймаачдаас олон сая ам.долларын дэмжлэг авч байж сонгуульд ялалт байгуулж байсан ба Колумбын хууль хяналтын зарим эрх мэдэлтнүүд ч хар тамхины наймаачидтай хамтран ажиллах маягаар мөнгө хийдэг байсан ба эргээд Эскобар нарт ашигтай байдал бий болгож дийлдэшгүй мэт байлгах гол СУУРЬ нь байжээ .

Ер нь Колумб улсад хар тамхины наймаа устаж үгүй бололгүйгээр өнөөдөр ч байгаа . Хар тамхины мафитай Латин Америкт явуулж байгаа олон арван жилийн тэмцлийн явцад асуудлыг зөвхөн цэрэг, цагдаагийн хүчээр шийдэх боломжгүй нь дээрх орнуудад нийгмийн баялгийн тэгш хуваарилалт байхгүй, ядуус ба баячуудын хоорондын ялгаа асар их, үүнээс болоод амьдрахын эрхэнд хар тамхины мафид элсдэг гэдгийг судлаачид тогтоожээ.

 

Энэхүү түүх бол эмгэнэлт түүх юм ТӨР ЗАСАГ хүч чадалгүй болж харийханд толгойгоо атгуулж , төр засгийн бүхий л түвшин хээл хахууль авилгад автаж , энэ нь нийгмийг хамарвал эргээд ямар их үзэн ядалт хийрхэл гарч түүний сөрөг нөлөөгөөр ямар нэгэн шинэ “ Эскобар” гарч ирж болдог гэсэн түүх . энэ түүх одоогийн манай МОНГОЛ улсад нэгийг бодуулах түүх бол мөн юмаа . Бид Колумбын алдааг давтах ёсгүй , тэгвэл Колумб улсад Эскобар хүчээ авах болсон гол шалтгаан бол ядуурал ажилгүйдэл , төрийн ялзрал , АНУ-г үзэн ядах үзэн ядалт байжээ . үүнийг ганцхан зүйлээр жишээ авч хэлье .

 

1994 оны ДАШТ-д АНУ-ын багтай тоглохдоо өөрийн хаалганд гоол оруулсан Колумбийн шигшээ багийн хамгаалагч Андрес Эскобар эх орондоо хариад зургаахан хоногийн дараа буудуулж амиа алдсан билээ. Эскобарын аллагаас хойш 24 жил өнгөрсөн ч хэргийн учир бүрэн тайлагдаагүй байгаа. Эскобар Медельин хотын диско клубт найзуудын хамт шөнийг өнгөрөөгөөд гарч явахдаа алуулсан. Клубт байхад нь ах дүү Педро, Сантьяго Галльон нар түүнийг дооглон, “авто гоол, Андрес, авто гоол” гэж хашгарч байсан гэдэг. Эскобар тэднийг болихыг хүсэхэд ах дүүс “Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэхгүй байна даа” гэж сүрдүүлж байжээ.

Харин клубээс гараад машиндаа суусан Эскобарыг тэдний жолооч Умберто Муньос Кастро 6 удаа буудан, хөнөөсөн юм. Буудах болгондоо “Гоол”, “Хаалгандаа гоол хийсэнд чинь баяр хүргэе” гэж орилж байсан гэдэг. А. Эскобарын гэр бүлийнхэн зүгээр нэг хөлбөмбөгийн фэн аллага үйлдсэн гэхэд одоо болтол итгэдэггүй. Уг аллагыг хар тамхины наймаачид захиалгаар алуулсан гэж үздэг өөрөөр хэлбэл Андрес Эскобар очиж очиж АНУ-тай тоглож байх үедээ өөрийн хаалганд гоол хийж өшөөт АНУ Колумбыг ялж хэсгээс гарч харин Колумб мултарч байсан байгаагаас Хар тамхины мафийн дургүйг хүргэжээ .

 

Умберто Муньос Кастро 43 жилийн ял сонссон ч хийсэн хэрэгтээ хүлцэл өчиж, уучлал гуйгаагүй ба анх хэрүүл эхлүүлсэн ах дүүс харин 3 сар хоригдоод суллагдсан байна , харин 43 жилийн ялтай Кастро ч 2005 онд сайн хүмүүжсэн гэгдээд шоронгоос гарчихжээ .

Тэгэхээр Колумб улсад асуудал одоо ч дуусаагүй байгаа гэсэн үг . Колумбын ширэнгэд одоо ч зэвсэгт бүлгүүд байдаг , засаг төр нь хянаж чаддаггүй хэвээр байгаа . тэнд АНУ-г үзэн ядах хийрхэлийг албаар өдөөн дэвэргэж түүгээр МӨНГӨ хийх сонирхолт хэсэг ч бас байгаа нь үнэн юм . Дахин хэлэхэд энэ бол сургамжит түүх ТӨР төр шиг байж улсаа ард түмнээ авч явахгүй бол бүүр нөгөө тийш нь туйлшруулж эргээд маш их гай гамшиг болдог гэдгийг манай МОНГОЛ улсын өнөөгийн цаг үейинхэн бодох ёстой юм .

ЭХ СУРВАЛЖ:Өлзийсайхан Өлзий

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549