Ямааг яргалдаг тул ноолуураас брэндүүд татгалзана

access_time 2019-06-11
remove_red_eye 277

 

Шведийн H&M брэндээс цаашдаа бүтээгдэхүүндээ ноолуур ашиглахаас татгалзана гэдгээ мэдэгдлээ. Учир нь ан амьтныг хамгаалах “People for the Ethical Treatment of Animals” олон улсын байгууллагын шинэ судалгаагаар Азийн малчид ямааг тун зэрлэг аргаар самнаж, ноолуур авдаг, ямаа маш их өвдөлт мэдэрдэг гэдгийг нотолсон юм байна.

Мөн ноолуурыг их хэмжээгээр үйлдвэрлэх нь байгаль орчинд муу нөлөөтэй гэнэ. Ямааны тоо нэмэгдсэнээр Хятад, Монголд бэлчээрийн доройтол нэмэгджээ гэж Dow Jones агентлаг мэдээлжээ. Ноолуур ховор эд биш болсноор олноор нь үйлдвэрлэх боломжтой болсон. Брэндүүд их ашиг орлого олдог болсон ч байгаль дэлхийд маш их хохирол учирч байгааг онцолжээ.

 

PETA байгууллагаас гаргасан бичлэгт энэ талаар гаргаж, олон жил ямааг ингэж зовоосны дараа нядлагын газарт илгээж, тэнд нь мөн л харгисаар алдаг гэжээ.

Hennes & Mauritz AB (H&M) брэнд 2020 онд ноолуураас бүрэн татгалзаж, цаашдаа түүхий эдээ зөвхөн баталгаатай газраас л авах гэнэ. Саяхан Их Британийн ASOS онлайн дэлгүүр ноолууран бүтээгдэхүүн борлуулахаас татгалзсанаа зарласан билээ. PETA байгууллага цаашдаа ч бусад компаниудыг ноолуур хэрэглэхээс зайлсхийж, хэрэглэгчдийг ноолууран хувцас өмсөх, худалдан авахгүй байхыг уриалжээ.

 

Ноолуурны оронд хулс, хөвөн зэрэг эко материал хэрэглэхийг зөвлөж байна. H&M брэнд цаашид бүх бараандаа гарал үүслийг нь тодорхой бичиж, эко бүтээгдэхүүн гэдгийг онцлох гэнэ.

Дэлхийн бүх ноолуурын 90 хувийг Хятад, Монгол улсууд үйлдвэрлэдэг. Харин үндсэн хэрэглэгч нь Европын орнууд байна. Европ тивд зарагдсан ноолууран бүтээгдэхүүний 97,25 хуви Итали, Их Британид ногдож байгаа.

Цаашдаа ноолуурын эсрэг хөдөлгөөнд Kering SA, Gucci, Stella McCartney, Patagonia зэрэг брэндүүд нэгдэж, Монголын малчдад байгаль орчинд хор учруулахгүй мал аж ахуй эрхлүүлэх төсөл боловсруулах юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549