ОСПАН гэгч хэн байв

access_time 2019-06-09
remove_red_eye 605

 

Оспан бол баатар биш , энэ бол 90-ээд оны тархи угаалтаар Балт ван , Барон , Бадамдорж , Жа лам мэтийн Монгол төрийн дайснууд баатар гэж зарим нэгэнд хэлэгдэж байгаа түүхийн гуйвуулга юм . Оспан нь Ислам хэмээх хасаг малчин ардын гэрт 1899 онд Шинжаанд төрсөн. Тэрээр 1940 оноос хятадуудыг Шинжааны нутгаас хөөн гаргаж, хасаг үндэстний улсыг байгуулах санааг өвөртлөн тэмцэж эхэлсэн . Шинжааныг чөлөөлөх санааг гүйцэлдүүлэхэд казахуудын хүч дутаж байв.

Монгол улс түүнд буу, зэвсгийн туслалцаа үзүүлж, И.Оспанаар хятадуудыг хөөлгөх, Шинжаан дахь монголчуудтай холбоо тогтоон Хятадын эсрэг хамтран ажиллах бодлого явуулж байв. . Сталин Х.Чойбалсантай уулзаад Оспанаар удирдуулсан босогчдод Монголоор дамжуулан 400 винтов, 200 ширхэг “ППШ” автомат, пулемёт 6, гар пулемёт 30, гранат 2000, винтовын сум 400000, дуран 5 ширхгийг шилжүүлэн өгөхөөр болсон байдаг . И.Оспантай уулзах саналыг Монголын талаас хэд хэдэн удаа тавьснаар 1944 оны 10 сарын 05-ны өдөр Монголын хилийн Ховд аймгийн Булган суманд байх заставт уулзан дараахь гэрээг хийсэн байна .

 

1. Манай хил хамгаалагч нар ба хасагийн босогчдын хоорондын эв найрамдалтай байх

2.Хэрэв хэрэгтэй цаг тохиолдвоос хасагийн босогчдын гэр бүлийг ба өөрсдийг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр багтаан суулгахыг зөвшөөрсөн

3.Бослогын байгууллагад буу зэвсэг, бараа таваараар хангаж туслах тухай байв.

Хэлэлцээрийн дараа И.Оспаны босогчид Алтайгаас Хятадыг бүрмөсөн хөөнө хэмээж байжээ.

 

Гэвч Оспан өөрөө улс байгуулж удирдагч нь болох хүсэлтэй байсан нь Зүүн Туркестаны Бүгд Найрамдах Улсын уйгарууд давамгайлсан ЗГ-тай зөрчилдөхөд хүргэж улмаар 1946 оноос гоминданы Хятадын талд оржээ. Ингээд Оспан Гоминданы Хятадын талд урвасан тул Монгол улсын хилийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хасагийн дээрэмчид Монголын хилийг зөрчин дээрэм тонуул, аллага хийх үйлдэл нь олон давтагдах болжээ Гоминданы хятадаас звсэг мөнгө болон бусад шагнал авч хил зөрчиж дээрэм тонуул хийх болгондоо гоминданы хятадын шагналыг авах болж улмаар Оспан гоминдаанаас авсан даалгаврын дагуу БНМАУ-ын хилийн байнга зөрчин зэвсэгт халдлага хийж байв. 1946-1950 онуудад Оспанаар толгойлуулсан хасагийн дээрэмчид дангаараа болон гоминданыхантай хавсран хил зөрчин зэвсэгт халдлага үйлдсэнээс олон хилийн мөргөлдөөн үүсэж байсан ба үүнээс томоохон нь Байтаг Богдын хилийн мөргөлдөөн, Бага хавтагийн хилийн тулгаралт, Мэргэн уулын байлдаан юм.

Олон талт урвамтгай бодлого явуулсан Оспаны байдал 1949 оноос ихэд муудаж, 1949 оны 9 сард Шинжааны засгийн газар Хятадын Коммунист Нам, ХАЧА-д бууж өгөхөө албан ёсоор зарлав. Энэ үеэс эхлэн Шинжаан, Ганьсу мужид гоминдаан, америкийн даалгавраар ажиллаж байсан бүлэглэлүүд Шинжааны төв, Урүмчид сууж байсан америкийн дэд консул Дуглас Маккараны заавраар Оспаныг тойрон нэгдсэн байна. Оспаныхан 1950 оны 4 сараас эхлэн Хятадын чөлөөлөх арми болон , Дорнод Туркистаны цэргийн ангиудын цохилтод хэд хэдэн удаа өртөж сарнин бутарч Оспан өөрөө 1951 оны 2 сарын сүүлчээр Энэтхэг рүү оргон гарах гэж яваад Хөх нуурын орчим Хайцай гэдэг газар ангид баригдаж, Өрөмч хотод цаазлагджээ.

 

ДҮГНЭЛТ : Оспаны зорилго бол хятадаас салж тусгаар улс болох байсан гэж харагддаг , гэхдээ ийм бодит боломж маш хомс байсан , Харин Монгол улс яагаад Оспантай хэлэлцээр хийх болов 1-рт Монгол улсын баруун хилийг тайван байлгах2-рт Шинжааны Алтай аймаг буюу хуучин Манжын үед Алтайн хязгаар байсан нутгийг тэндхи байсан ойрад , казах нартай нь Монгол улсад нэгтгэх далд бодлого байсан юм шиг харагддаг . Алтай аймаг хуучин Ховдын хязгаарт багтаж АР МОНГОЛ гэсэн бүс нутагт хамрагддаг байгаад Манж нар 1907 онд салгасан .

Сүүлд Алтайн хязгаарын захирагч Балт вангаас болж шинжаанд очсон болохоос угаасаа бол шинжааны нутаг байгаагүй учир уг хязгаарыг Монголд эргүүлэн нэгтгэх боломжыг хайсан байх магадлал их өндөр байсан . Харин Оспан их олон талт гуйвамтгай бодлого явуулсан , зарим талаар өмнө нь баруун хязгаарт Балт ван , дараа нь Жа лам нар тэнд тийм тусгаар байдал үүсгэх гээд бүтээгүй шиг болсонтой нэлээн төстэй . Ер нь бол тухайн үед Монгол улс Алтай , Ховдыг нэгтгэсэн, эсвэл Ховдын газраас шинжаанд газар өгсөн тийм тусгаар улсыг яагаад ч зөвшөөрөхгүй байсан .энэхүү бодлогыг арай өөр өнцгөөр ч гэсэн Хятад , Орос улсууд бас тийм тусгаар улс шинээр бий болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй нь бас тодорхой байжээ .

 

Ийм нөхцөлд Оспанд зөвхөн хэнд нэгдэх вэ гэсэн сонголтл байсан юм . Ховдын ойрд ноёдууд 1912 онд Монголд нэгдэх хүсэлтээ гаргасан , манай монголын казах ноёд ч бас монголд сайн дураар нэгдэх хүсэлтээ гаргасан , энэ нь хятадад нэгдсэнээс хамаагүй илүү зөв сонголт байсныг түүх нэгэнт баталсан, гэтэл Оспан буруу тооцсон байхгүй , манай Чойбалсан дуртайдаа Оросыг дагаагүй , түүнд сонголт байхгүй байсан , учраас тиймээс тэр Оросын хий гэсэн бүхнийг хийж байж Монголоо хятадаас салгасан , үүнтэй адил Оспан ч гэсэн их алсыг харж хүчний харьцаа , олон улсын байдал зэргийг их сайн тооцох байсан юм . тэр алдсан учраас л ялагдсан , харин маршал Чойбалсан эцсийн дүндээ ялсан.

Монголд Оспаны дургүйцэх шалтгаан нь бол 1945 оны Ялтын гэрээгээр Монголын хилийг 1915 оны Хиагтын гэрээний хүрээнд л зөвшөөрнө гэж их гүрнүүд баталж орхисонд , ингээд Монгол улс өвөрмонголоо авах худлаа болсонтой адил , шинжааны алтай аймгийг нэгтгэх бас бүтэхгүй болсон . гэтэл үүнийг Оспан ойлгохгүй Монголд өсөрхсөн бололтой юм билээ . Монгол нь өөрөө тусгаар тогтнолоо олон улсад зөвшөөрүүлэх гэж байж юун Оспантай манатай байсан юм л даа . тэр үед Монгол улс сайн хүн болоод Оспаныг дагаад Шинжаанд дайн хийсэн бол Монгол улс бусдын нутагт халдсан болж нөгөө тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь хэрэгжэхгүй болох байсан . Оспан үүнийг ойлгоод нэгэнт Хятадуудтай дайсан болсон учир Монголд эсвэл Оросын Казахстан руу гарах болрмж байсан .

 

Гэтэл тэр хамгийн муу сонголыг хийж очиж очиж өөрийнхөө болон Монгол улсын дайсан байсан гоминданы талд орчихсон . Миний таамгаар тэр Өрөмчид байсан АНУ-н консул туслана нтр гэж толгойг нь эргүүлж гоминданд элсүүлсэн болвуу . Ингээд л Оспан монгол руу халдаж дээрэм хийж олон хүний аминд хүрсэн , эргээд нөгөө АНУ-даа муриулж хаашаа ч гарах гарцгүй болж Өрөмчид хятадуудад цаазлуулсан түүхтэй . хамгийн гол нь Монгол улсын дархан хилийг нэвтэрч олон хүний аминд хүрч зэрлэг балмад байсан хүн Монголын баатар байх боломж байхгүй л дээ. Оспаныг гоминдаанууд болон АНУ яг юу амалж ашиглах болсон нь үнэндээ нууц хэвээр үлдсэн .

Эндээс Оспан тэгэхээр алсыг харах ухаан муу байж . АНУ хаана байгаа билээ , ялагдсан орох оронгүй гоминдан хань мөн үү , гээд асуулт байгаа юм . манайхан Богдын үгэнд ороод нөгөө цагаантанг дагаад намирсан бол өдийд Оспан шиг дарагдаад бид хятадын нутаг болчихсон байгаа . Үүнийг Сүхбаатар Хатанбаатар нар маш сайн тооцсон байдаг . хэнтэй нийлэх нь бас ухаан шүү дээ . Өвөрмонголын Дэмчигдоноров бас Япон гэж харайгаад дууссан , ер нь Оспан-г Гоминданы хятадууд улс болгох байсан уу үгүй Гоминдан ялсан ч түүнийг хулхидах байсан байхгүй юу. Оспан уг нь гоминданы дайсан байсан байтлаа , гэтэл эргээд гоминдандаа урваж байдаг, хамгийн гол нь Монгол улс Оспаны дайсан байгаагүй гэтэл тэр өөрөө бидний дайсан болчихсон ТҮҮХ юм

ЭХ СУРВАЛЖ:Өлзийсайхан Өлзий

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549