Муаммар Каддафийн хэлсэн сүүлчийн үг

access_time 2019-06-09
remove_red_eye 2209

 

Энэрэнгүй Аллах-ын өмнөөс…

40 жилийн хугацаанд миний бие чадлынхаа хэрээр ард түмнийхээ төлөө зүтгэсэн билээ: байр орон сууц, эмнэлгүүд, сургуулиуд олгов, өлсөх үед нь хоол хүнс өгдөг байлаа. Би Бенгази хэмээх бүүр найдваргүй цөлийг цэцэглэх ферм болгосон билээ. Тэр роналд Рейган хэмээх ковбой миний эх орныг дайрч байхад би эсэргүүцэн тулалдсан үе ч бий. Тэр намайг алах гэж байгаад миний муу гэмгүй өргөмөл охиныг минь алсан шүү дээ. Африкийн Зөвлөл байгуулах гэж Африк тивийн ахан дүүс нартаа чадлынхаа хэрээр санхүүгээр тусалсан.

Би жинхэнэ ардчиллыг, ард түмэн нь улс орноо удирдах зарчмыг хүмүүст ойлгуулах гэж бүх амьдралаа зориулав. Гэвч, зарим хүмүүсийн хэлж байгаагаар, миний зүтгэл хангалтгүй байж дээ. 10 өрөө байр орон сууц, шинэ тавилга, хувцас эзэмшсэн ч сэтгэл нь ханахгүй үргэлж л илүүг нэхэж байдаг улсууд байдаг болохыг мэдэв.

 

Тэд америкчууд болон бусад гадныханд хандан “эрх чөлөө, ардчилал бидэнд хэрэгтэй байн аа” хэмээгээд явж байна гэсэн. Тэд нэг юмыг ердөөсөө ойлгоогүй байна: тэдний систем бол “хамгийн том нохой нь бусдыгаа иддэг үхлийн” систем гэдгийг.

Тэд “ардчилал, эрх чөлөө” хэмээх үгэнд хууртан америк улсад үнэгүй сургууль, үнэгүй эмчилгээ, үнэгүй эмнэлэг, үнэгүй орон сууц, үнэгүй хоол хүнс байдаггүйг умартсан байх нь л дээ. Америкдаа үнэгүй хоол хүнс авахын тулд америкчууд гуйлга гуйж явдаг эс бол урт дараалалд зогсож байж 1 таваг шөл олдог тухай бодохгүй байна л даа. Тийм ээ, миний бие яаж ч зүтгэж мэрийсэн сэтгэл ханана гэдгийг мэдэхгүй бүлэг улс байж.

 

Гэвч бусад нь намайг Салах Ал Дийны дараа төрсөн жинхэнэ араб лалын шашинтан Гамал Абдел Нассер-ийн хүү гэдгийг мэдэх билээ. Салах Ал Дийн ард түмэндээ Сүэц-ийн хоолойг нэхсэн лугаа би Ливи эх орноо ард түмэндээ нэхэмжлэн дууриалал болж би ард түмнээ колончлолын дарамтаас ангижруулах гэж, бидний баялгыг хулгайлах санаатай хулгайчуудаас ард түмнээ ангижруулах гэж өнөө хүртэл явсан.

Өнөөдөр, дэлхийн түүхэн дахь хамгийн хүчирхэг цэргийн хүч намайг алах гэж мөшгөж байна. Миний бяцхан Африкийн хүү: обама намайг алах гэж эх орныг маань дайрч байна. Тэр бидний эрх чөлөөг авах гэж, төлбөргүй эмчилгээ, сургалт, хүн “капитализм” хэмээх америкийн хулгайн систем-ээр солих гэж дайрч байна. Гэхдээ “гуравдагч ертөнц” болох бид энэ нь үнэндээ юу болохыг ойлгож байгаа: корпорациуд улс орнуудыг, дэлхийг удирдана, ард түмэн зовно.

 

Иймд надад сонголт байхгүй, би байр сууриа хамгаална, Аллахын хүслээр би өөрийнх нь замналыг дагаж байгаад үхлийг угтах болно: миний эх орныг хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол соёлоор баяжуулсан, Африк ба араб ахан дүүстээ туслах хэмжээнд хүргэсэн замналыг би дагана.

Би үхэхийг хүсэхгүй байна, гэхдээ тэрүүндээ тулдаг юм бол энэ улс орныг, ард түмнийг, олон мянган хүүхдүүдээ аврахын төлөө эргэлзэхгүй үхнэ.

Миний энэ хэлсэн үг дэлхий хорвоод хүрэх миний сүүлчийн дуу хоолой болог: НАТО-гийн загалмайтны дайралтанд би босон тэмцсэн, хэрцгийлэлтийн өөдөөс босон тэмцсэн, урвагч нарын өөдөөс босон тэмцсэн, барууны колонист амбицийн өөдөөс босон тэмцсэн, Африк Арабын жинхэнэ ахан дүүс нарынхаа хамт гэрлийн туяа мэс босон тэмцсэн.

 

Хүмүүс орд харшинд амьдарч байхад би энгийн сууц асарт амьдарч байлаа. Би Сири хотод өнгөрөөсөн хүүхэд залуу насаа хэзээ ч мартаж байгаагүй зарцуулж байгаагүй. Ерусалим-ыг исламын төлөө аварсан, жинхэнэ лалын шашинтан, Салах Ал Дийн лугаа би өөртөө бага авч хэрэглэсэн.

Баруунд намайг зарим нь “галзуу” “өвчтэй” гэдэг. Тэд үнэнийг мэдэж байгаа боловч худлаа жүжиг тоглосоор л байгаа. Тэд манай нутаг эрх чөлөөтэй, колончлолын саврын гадуур гэдгийг сайн мэднэ. Миний бодол санаа, замнал тунгалаг ойлгомжтой гэдгийг, намайг ард түмнээ эрх чөлөөтэй байлгахын тулд цусаа үл хайрлан тэмцэнэ гэдгийг. Бид зорилгодоо үнэнч ба эрх чөлөөтэй байлгахын тулд цусаа үл хайрлан тэмцэнэ гэдгийг. Бид зорилгодоо үнэнч ба эрх чөлөөтэй байхад Аллах туслаг.

Муаммар Каддафи
2011 оны 8 сар

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549