ХАМГИЙН ХАРАМЧ, ХАМГИЙН ҮРЭЛГЭН ОРДУУД

access_time 2019-06-09
remove_red_eye 12651

 

Мөнгөтэй харьцаж сурах нь амьдралд маш чухал зүйл. Энэ үнэт цаасны тусламжтайгаар хүн хэрэгцээтэй бүхнээ авч чадна. Хэн нэг нь баруун солгойгүй мөнгөө цацаж байхад нөгөө нь мөнхийн өр зээлэндээ баригдана, харин нөгөө нь өөрөөсөө харамлаж цуглуулна. Харамч болон зөв хэрэглээний хооронд маш нарийн зааг бий. Харин зурхайчид ордууд мөнгөнд хандах хандлага өөр гэж үзэж байна. Өнөөдөр та бүхэндээ мөнгөндөө харамч, мөнгөө цацдаг ордуудыг танилцуулахаар шийдлээ. Ингээд хэн мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн болохыг харцгаая.

12-р байр – Нум

Харамч зан болон Нумын орд хоорондоо огт зохицохгүй ойлголт. Тэд мөнгөө зүгээр нэг цацахгүй, харин ч энэ үйлдлээсээ өндөр таашаал авна. Тэднийг ашиглах гэсэн хүмүүс цөөнгүй, яагаад гэвэл тэд ямар нэгэн хүлээн авалтын мөнгийг төлөхөд бэлэн. Мөнгөө дэмий зүйлд үрж байна гэж тэдэнд ойлгуулж ч чадахгүй, яагаад гэвэл дараа өдөр мөнгө хэрэг болох тухай тэд огт боддоггүй. Мөнгөө үрсэн шигээ олох нь ч амархан ажээ.

11-р байр – Бумба

Бумбынхан санхүү хөтлөхгүй учраас халаасандаа хэдэн төгрөгтэйгөө ч сайн мэдэхгүй явдаг. Бусдыг баярлуулах – тэдний хийх дуртай үйлс. Хайртай хүмүүстээ бэлэг өгч баярлаж байгааг нь харах дуртай. Тэгээд ч өгч байгаа бэлэг нь тийм ч хямдхан биш. Тэд хурим, баяр ёслолд оролцохдоо нимгэн дугтуй өгөхгүй нь лавтай.

10-р байр – Арслан

Арслан – тансаг эд зүйлсэд дуртай, дээд зэрэглэлийн зочид буудал гээд баячуудын амьдралын хэв маягийг баримтална. Тэгэхээр тэдний хувьд мөнгө үрнэ гэдэг нь тэнэглэл бус харин шаардлага болох ажээ. Арслангийн эрчүүд – таалагдсан бүсгүйгээ хэзээ ч хямдхан кафед урихгүй (ямартай ч эхний болзоонд), Арслангийн эмэгтэйчүүд – тэд хэзээ ч хямдхан гоёл чимэглэл зүүхгүй. Тэдний бусдын харааг татах сонирхол цусанд нь байдаг, үүний тулд мөнгө хайран биш.

9-р байр – Хонь

Тэд үрэлгэн биш, гэхдээ шуналтай ч биш. Тэд санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн ухамсартайгаар зөв зарцуулахаа сайн мэддэг хүмүүс. Хөндлөнгөөс харахад маш ихээр нь зарцуулаад байгаа мэт боловч үнэндээ тооцоотой зарцуулж байгаа, цаашаа ч хуримтлал үүсгэсэн. Тэд бизнес төсөлд хөрөнгө оруулалгүй хүмүүст хөрөнгө оруулдаг – дараа найдвартай харилцаа холбоо байх болно гэж үзэх ажээ. Тэдний тооцоо ч бодитой.

8-р байр – Жинлүүр

Жинлүүр бүх зүйлд тэнцвэртэй хандана. Тэд онцгой шинжийг агуулсан: өөрсдийнхөө мөнгийг гамнана, харин бэлэглэсэн эсвэл зээлээр авсан мөнгийг дуустал нь үрнэ. Тэд төлөвлөөгүй орж ирсэн мөнгийг найз нөхөд, хамт олон, тэр ч бүү хэл танихгүй хүнд ч үрж орхино. Харин өөрийнхөө хөдөлмөрөөр төлөвлөж олсон мөнгийг ухамсартайгаар зарцуулж хуримтлуулна.

7-р байр – Хилэнц

Зальтай бас ухаалаг Хилэнцүүд түрийвчээ өөрийнхөө хувийн хэрэгцээнд л ашиглана. Тэдэнд ашигтай санагдвал маш их мөнгө ч зарцуулж чадна. Гэхдээ бусдын нүднээс далд тэд мөнгөө хэмнэж бас чадна. Ийм л зальтай нөхдүүд дээ.

6-р байр – Ихэр

Тэд бас зальтай. Жишээ нь: бусдын хажууд мөнгө зээлүүлээч гэж гуйвал хүссэнээс чинь илүүг өгнө. Харин хоёулханаа байхдаа мөнгө зээлээч гэвэл хүлээж авахгүй. Тэд өөрсдийгөө муу хүн гэж ойлгуулахыг хүсдэггүй. Нийтийн үзэл бодол тэдний хувьд маш чухал. Эргэн тойрны хүмүүст өөрийгөө өглөгч, сайхан сэтгэлтэй гэж ойлгуулахын тулд мөнгө үрэхэд хүргэнэ. Үнэндээ тэд маш нарийн тооцоотой хүмүүс байдаг.

5-р байр – Загас

Мөнгөний хувьд тэнцвэргүй хүмүүс. Нэг бол маш үрэлгэн эсвэл маш харамч байдаг. Тэд шаардлагатай үед мөнгөтэй байх нь чухал гэж үзэхээс илүүтэй бүхэл мөнгөтэй болонгуут л үрэх сонирхол нь давамгайлна. Тэднийг мөнгөө сэтгэл хөдлөлийн дагуу үрдэг гэж хэлж болно: нэг бол их харамч нэг бол их үрэлгэн. Гэхдээ тэд бусдын мөнгө зээлүүлэх хүслийг хэзээ ч хоосон буцаадаггүй.

4-р байр – Үхэр

Тэд мөнгөнд маш хачирхалтай хандана. Бусдын мөнгийг үрэх сонирхолтой. Түншийхээ мөнгийг өөрийнхөө зугаа цэнгэлд үрж орхино. Гэхдээ тэд санхүүгийн хүндрэлд орсон бол өр зээлийн нүхнээс өөрийн зүтгэлээр гарч ирж чадна. За тэгээд л дахиад амьдралаа шинээр эхлүүлнэ дээ.

3-р байр – Мэлхий

Бүх зүйлээ гэр бүлдээ зориулсан. Гэр бүл – энэ ордныхон хөрөнгө оруулдаг цорын ганц зүйл. Тав тух, ойр дотны хүмүүсийн эрүүл мэндийн төлөө тэд юугаа ч харамлахгүй. Гэхдээ бусад зарлагаа хэмнэж байж энэ бүгдэд хөрөнгө оруулна. Өөрийгөө эрхлүүлэх дээрээ тулбал Арслангуудын адил сайныг нь сонгоно. Мэлхийн ордныхноос чамин үнэтэй бэлэг хүлээх хэрэггүй, харин зочин нь болж очвол таныг дээд зэргээр дайлах болно.

2-р байр – Охин

Тэд ямар ажил яаж хийхээ сайн мэддэг. Ширхэг зоос ч тэдний тооцоонд байгаа – төлөвлөөгүй зарлага гэдэг бол тэнэглэл. Гэхдээ тэд өөрсдийгөө эрхлүүлэхээ мартахгүй, томоохон худалдан авалт хийхдээ сайтар бодно. Томоохон дүнтэй худалдан авалт хийсэн тухайгаа танилууддаа гайхуулна, магадгүй үнийг нь бас нэмэх болов уу.

1-р байр – Матар

Хөдөлмөрлөнө, олно, гэхдээ маш бага үрнэ. Тэд зурхайн ордууд дундаас хамгийн харамч нь гэж хэлж болно. Өөрийнхөө хувийн хэрэгцээнд ч тэр болгон мөнгө үрээд байхгүй, оронд нь хар өдөрт, үр хүүхдэдээ зориулж хуримтлал үүсгэнэ. Матрассан доороо хэдэн саяар нуусан мөртлөө хямдхан хувцаслаж, хооллож суугаа хүмүүс тэдний дунд цөөнгүй бий. Мөнгө нь эд баялаг байдлаар бус бэлнээрээ байгаа гэдгийг мэдэж байгаа цагт сэтгэл тайван байх ажээ.

Зурхайд итгэх эсэх нь хувь хүний сонирхол. Мэдээж бүгдэд нь шууд итгэх хэрэггүй. Нөгөө талаасаа зарим нэг шинжээрээ тохирч байгааг ч тоолгүй орхиж бас болохгүй: амьдралдаа үрэлгэн байсан нэгэн хүнд нөхцөл байдалд зоосоо тоолоод зогсох тохиолдол ч бий, эсвэл эсрэгээрээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549