“Өнөр бүл”-ийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлжээ

access_time 2019-06-09
remove_red_eye 166

 

“Өнөр бүл” хүүхдийн төвийн байранд өчигдөр гал гарсны улмаас хүүхдүүдийг цэцэрлэгийн байрлуу нүүлгэн шилжүүлжээ. Тус төв дэх өсвөр насны хүүхдүүд амьдардаг байранд гар гарсан байна. Эл хэсэгт 70 хүүхэд байрладаг аж.

Гал өглөөний 09.40 цагийн үед тус төвийн гуравдугаар давхарт гарсан ба урьдчилсан байдлаар цахилгааны саатлаас болсон байж магадгүй юм байна. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа юм. Тус төвд 2-18 насны 190 орчим хүүхэд амьдардаг аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549