“Магнай трейд”-ийн захирлыг цагдан хорьжээ

2018-10-09 819 0

 

“Магнай трейд”-ийн захирал Р.Ганзоригийг өнөөдөр цагдаагийн байгууллагаас саатуулан хорьжээ.

Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг үгсэн хуйвалдаж бензинийн үнийг нэмсэн гэсэн үндэслэлээр ийнхүү баривчилсан гэх мэдээлэл цацагдсан.

Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Р.Ганзоригийг цагдан хорьсон нь үнэн, гэхдээ ямар үндэслэлээр баривчилсан талаар мэдээлэл алга байна” гэсэн хариулт өглөө.

Цагдаагийн байгууллагаас хэн нэгнийг баривчлан саатуулахын өмнө шүүхэд хандсанаар цагдан хорих эсэхийг шүүх хуралдаанаар шийддэг. Харин Р.Ганзоригийг хойшлуулшгүйгээр баривчилсан учраас өмнө нь шүүхэд хандаагүй байна.

Энэ тохиолдолд цагдан хорих саналаа 48 цагийн дотор шүүхэд хүргүүлснээр түүнийг хорих эсэхийг шийдэхийг шийдэх шүүх хуралдаан болох юм.

Холбоотой мэдээ