СУДЛААЧИД МАХЛАГ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭР ХҮНИЙГ ИЛҮҮ ЖАРГАЛТАЙ БОЛГОДГИЙГ ТОГТООЖЭЭ

access_time 2019-06-07
remove_red_eye 336

 

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн бие галбирын тухай их ярьдаг болсон. Мексикийн Үндэсний их сургуулийн сэтгэл судлалын тэнхимээс явуулсан саяхны нэгэн судалгаагаар махлаг, булцгардуу эмэгтэйчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүд туранхай эхнэрүүдтэй эрчүүдээс илүү аз жаргалтай байдаг болох нь тогтоогджээ

Махлаг эмэгтэйчүүд эр хүнийг илүү жаргалтай болгодгийг судлаачид тогтоожээ
Доктор Филемон Альвардо, Эдгардо Моралес нарын судалгааны үр дүнгээр бол махлаг бүсгүйтэй гэрлэсэн эрчүүд туранхай бүсгүйтэй гэрлэсэн эрчүүдээс 10 дахин илүү аз жаргалтай байдаг гэнэ.

Түүнчлэн махлаг хатагтай нарын нөхрүүд илүү их инээмсэглэж, бусдыг бодвол асуудлыг илүү хөнгөхөн шийддэг байна.

Мэдээж хүн бүр өөр өөрийн гэсэн сонирхолтой байх нь ойлгомжтой. Заримд нь махлаг бүсгүй таалагддаг байхад зарим нь туранхайд нь дуртай. Хэнтэй хамт амьдрах нь тухайн хүний эрх.

Тиймээс бүсгүй минь та хэдхэн килограмм илүүдэл жинтэйдээ битгий гутар. Энэ бол сэтгэлээр унах шалтгаан биш.

Өөрийгөө байгаагаар нь л хайрла. Махлаг эмэгтэйчүүд нөхрөө туранхай хүүхнүүдээс дутахгүй халамжилж чадна. Бас хамгийн сайн хань ч байж чаддаг.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549