Төөгөө, Ганзаяа нар ”Shangri-La”-руу нүүжээ

access_time 2019-06-06
remove_red_eye 263

 

Монголын Юүтүүбэр хосуудын нэг болох бүжигчин Төөгөө, Ганзаяа нар монгол дахь өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудал болох “Shangri-La”-руу нүүжээ. Саяхан АНУ-аас ирсэн тэд тус байгууламжийн орон сууцны хэсэгт нүүж орж буйгаа дүрсжүүлсэн байх бөгөөд бүжигчин Төөгөө “Зарим нь ямар их мөнгө үрдэг юм гэж магадгүй. Зарим нь харин ч ингэж дээшлэх ёстой гэх байх.

Хүмүүс хоёр өнцгөөс хардаг. Нэг нь “хэтэрхий үнэтэй юм байна, би авч чадахгүй” гэж байхад нөгөө хэсэг нь “үнэтэй юм байна, гэхдээ би үүнийг авахын тулд юу хийж болох вэ?” гэж хардаг. Гэхдээ үргэлж бид өөрсдийгөө таатай бүсээсээ гаргаж дараагийн шатанд хүргэж байх ёстой. Та бүхнийг ч мөн тийм байгаасай гэж бодож байна” хэмээжээ.

“Shangri-La”-ийн хувьд сарын түрээс нь 6 сая орчим байдаг гэх яриа бий. Харин тус байрыг худалдан авахад хэр хэмжээний хөрөнгө зарснаа тэд дурдсангүй. Ямартаа ч тус байрыг худалдан авсан ч хотойхооргүй орлого олж байгаагаа дурдсан байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549