Дэлхийн хамгийн өндөр настан аз жаргалтай амьдралынхаа нууцаас хуваалцлаа

access_time 2019-06-06
remove_red_eye 892

 

2019 оны 3 сарын 9-нд буюу ердөө арав хоногийн өмнө Геннисийн дэлхийн амжилт 116 настай Японы Фукуока мужийн иргэн Кане Танакаг дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэжээ. Кане амьдралынхаа мөч бүрт баяр хөөртэй амьдардаг байна.

Кане Танака 1903 оны 1 сарын 2-нд төрсөн. Тэрээр айлын 7 дахь хүүхэд, Хидео Танакатай сууж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хидо Японы уламжлалт амттан, удон гоймон, наалдамхай будаа зэрэг хүнсний үйлдвэрлэл явуулж борлуулах гэр бүлийн бизнес эрхэлдэг байсан.

1937 онд нөхөр Хидо нь цэргийн албанд татагдаж, Кане гэр бүлийнхээ бизнесийг эрхлэн, цагаан будааны бялуу хийх зэргээр өргөжүүлэх болсон юм. Тэрээр хүүхдүүдээ, хадам ээжээ асардаг байсан. 1943 онд том хүү Нобуо нь цэргийн албанд татагдаж, дайнд олзлогдож 1947 онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа гэртээ эргэж иржээ. Кане 63 нас хүртлээ гэр бүлийнхээ дэлгүүрт ажиллажээ.

Тэгвэл Кане Танакагийн урт удаан, аз жаргалтай амьдралын нууц нь юу вэ? Тэрээр ярилцлага өгөхдөө нууцаасаа хувцаалцлаа.

Өглөө эрт бос.
Кане 6 цаг гэхэд босч, ажлаа эхэлдэг байна.

Тархиа хөгжүүл.
Тэрээр байнга ном уншиж, тоо боддог.

Идэвхтэй байх.
Маш их шоколад идэж, кофе уудаг.
Түүний хийдэг гол зүйлүүдийн нэг гэж хэлж болно. Геннисийн дэлхийн амжилтын ёслолын үеэр түүнд хайрцаг шоколад өгөхөд тэрээр дор нь идээд дуусгасан гэнэ.

Түүний хамгийн гол нууц нь юу ч болж байсан хамаагүй итгэл найдвараа алдахгүй байх.
Тэрээр 113 насандаа насныхаа тухай өгсөн ярилцлагандаа “Өдий хүртэл өндөр насалсан ч би өшөө өндөр наслахын тулд хичээх болно гэжээ. Одоо120 хүртэл наслахдаа дуртай байх болно гэсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549