С.Уран: Амараагийн хэлснээр үргэлжлэл бий

2019-06-06 1416 0

 

“Амараа гэдэг” хэмээх брэнд үгтэй болсон жүжигчин Амарааг “Холливүүд” хэмээн хочлох нь ч бий. Урлагийн салбарт тууштай зүтгэж байгаа түүний гэргий өнгөрсөн зургадугаар сарын нэгэнд “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан бол хэдхэн жилийн дараа нэгдүгээр одонг энгэртээ гялалзуулах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Түүний эхнэр С.Уран хэлэхдээ “Амараагийн хэлснээр үргэлжлэл бий…хэхэ. TV5-д ярилцлага өгсөн чинь одон авсан сэтгэгдэл гэж асуугаад дараа нь санаандгүй байтал “Гэр бүлийнхээ хүндээ зориулж юу хэлэх вэ? Сайн нөхөр байдаг байх даа?” гэсэн чинь нээх сонин гацчихсан. Түүнийгээ бодсон чинь нулимс цийлэгнээд, яг эгзэгтэй нандин мөчдөө хамгийн хайртай хүмүүс ээ бодохоор тэдэндээ талархаад, хайрлаад хэлэх үг хоолойн дээр тээглээд, нулимс цийлэгнээд ирдэг нь сонин мэдрэмж.

Баярын нулимсаа залгих гэж жаал чимээгүй зангирч байгаад л түүндээ баярлалаагаа хэлээд, баяр хүргэсэн дээ.

Дэгдээхэйгийн зурсан энэ зурагны царайнууд нь ёстой хөөрхөн, бүгд нэг тийм дүүрэн, тэнүүн, хайр дүүрэн царайтай. Эхнэрээ, хүүхдүүдээ эдээс илүүтэй хайраар дүүргэдэг, халамжилдаг Аав хүн л жинхэнэ ЭР ХҮН @amra_mongol Одонт аав болсонд чамдаа баяр хүргэе ээ” хэмээсэн байна.

Тэгэхээр тэд тун удахгүй бяцхан үрээ өлгийдөн авах гэж байж ч мэдэх юм. Ямартаа ч дахин хүүхэд гаргах төлөвлөгөөтэй байгаа тэднийг харсан олон нийт “сайн эр нөхөртэй эмэгтэй хэд ч төрсөн яах вэ” хэмээн урам өгч суугаа харагдана лээ.

Холбоотой мэдээ