Хятадууд яагаад хашхирч ярьдаг гээч?

access_time 2019-06-06
remove_red_eye 731

 

Хаа саагүй тамхи татаж, кафе ресторанд хогоо ширээн доогуур шидэж, зуны цагт эрчүүд нь гэдсээ гаргаж алхдаг, уучлалт гуйлгүйгээр хажуугаар чихэж ордог, эрүүл ахуйн шаардлага муу хангасан гээд саар зүйлүүд их сонсогддог ч бусад орны хүмүүсийн хувьд хамгийн гайхаж хүлээж авдаг зуршил нь хятадуудын хаа явсан газраа чангаар ярьж явдаг нь гэнэ шүү.

Швейцар, Япон гээд бараг ихэнх оронд чанга ярих нь бүдүүлэг явдалд тооцогддог боловч Хятадууд дуу чимээ ихтэй орчинд амьдрахаас өөр сонголт байдаггүй учир чанга ярих шаардлага тулгардаг байна.

Нөгөөтэйгүүр энэхүү зуршлын учир нь ердөө Хятад хэлний онцлог юм байна. Үгний аялгыг тодорхой гаргаж ирэхийн тулд чанга ярьдаг. Хэрвээ шивнэж юм уу аяархан ярьвал юу ярьж байгаа бараг нь ойлгогддоггүй гэнэ шүү.

Хятад хэлэнд өгсөх, уруудах, уруудаж өгсөх, нэг хэмнэлийн гэхчлэн 4 өөр авиа байдаг. Хятад хэлний эгшиг бүр тус тусдаа авиатай ба яриагаа зөв ойлгуулахын тулд заавал эгшгүүдийн дээд, доод өргөлтийг зөв дуудах ёстой болдог аж. Вьетнамчууд мөн хэлний аялга ихтэй ч гэсэн шивнэж ярих тал дээр илүү сайн ойлголцдог гэнэ шүү.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549