Хар тамхи тээвэрлэсэн дипломатчийг нэгдүгээр сараас ажиглаж байжээ

access_time 2019-06-06
remove_red_eye 674

 

Монгол Улсын хоёр дипломатч хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан мэдээлэл өчигдөр гарсан. Тэд Чех-Германы хилийн ойролцоо хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна.Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. БНТУ-ын дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар тамхи хийсэн байжээ. Хар тамхийг хураан, хэргийг шалгаж байна гэж тус улсын хэвлэлд мэдээлсэн байжээ. Тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан байна.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийх юм байна.

Тус яамнаас мэдээлснээр “Монголын иргэн тамхины наймааны хэрэгт холбогдох эрсдэл байгаа асуудлаар ГХЯ, ТЕГ-т хандаж байсан, манай хоёр байгууллага өнгөрсөн нэгдүгээр сараас анхаарч, хяналт тавьж ажиллаж байсан. ХБНГУ-д баригдсан иргэний талаар тус яамнаас маргааш тайлбар хийх болно” гэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549