Өнөөдөр Сөүл хотод агаарын хэм түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

access_time 2018-08-01
remove_red_eye 865

Өнөөдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын агаарын хэм түүхэн дээд хэмжээндээ хүрснийг тус улсын Цаг уурын алба мэдээлсэн байна.

Өдрийн 13:41 цагт Сөүл хотын агаарын температур Цельсийн 38.8 хэмийг заасан нь албан ёсоор бүртгэж эхэлсэн 1907 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Өмнөх дээд үзүүлэлт нь 1994 оны долоодугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байдаг. Тухайн үед Сөүл хотын агаарын температур 38.4 хэмд хүрч байжээ.

Эх газраас буюу Төвөдийн өндөрлөгөөс ирж буй өндөр даралттай агаарын урсгал Өмнөд Солонгосын хэт халалтын гол шалтгаан гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа аж.

Эх сурвалж: Yonhap News

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549