Эдгээр гайхалтай 6 хүнс таны бие дэх никотины хорыг бүрэн цэвэрлэнэ

access_time 2018-10-09
remove_red_eye 157

 

Амнаас үнэртэх эвгүй үнэрээсээ салмаар байна уу, бас биеэс ч үнэртээд байгаа мэт тэр тамхины муухай үнэр?

Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад татах тамхины тоо багасахад уушгины хорт хавдар тусах эрсдэл буурч байгааг тогтоожээ (сайн хэрэг), гэхдээ зүрхний шигдээс, бронхит эсвэл эмфезээс зайлсхийх газаргүйг ч баталсан байна (ямар сайн байх вэ дээ).

За тэгээд эхэлцгээх үү? Юуны түрүүнд тамхи татах дадал зуршлаасаа татгалзаж шинэ үнэр болон шинэхэн хоол хүнс амтлах мэдрэмжээ сэргээх хэрэгтэй. Нэг ширхэг тамхи татахад таны цусан хангамжинд никотины агууламж нэмэгддэг. 6-8 цаг – нэг тамхины никотин биед хадгалагдах хугацаа. Никотины ихэнх хувь нь шээсээр дамжин гадагшилдаг. 48-72 цаг – никотин таны биеэс бүрэн гадагшлахад шаардлагатай хугацаа. 20-30 өдөр – никотны гаж нөлөө байсаар байна, яагаад гэвэл уг бодис цусанд агуулагдсаар байхыг үгүйсгэхгүй. Ямар ч аргаар бай хамаагүй та аль болох тамхинаас зайлсхийх ёстой.

Ингэж байж та биед агуулагдах никотиноос бүрэн салж чадна. Биеийн тамираар хичээллэж бодисын солилцоог идэвхжүүлснээр никотиныг цэвэрлэх процессыг хурдлуулж мөн болно. Мөн аль болох цэвэр агаарт гараарай. С амин дэм нь цусан дахь никотиныг цэвэрлэх үйлчилгээгээр сайн үр дүнтэй. Бодисын солилцоог идэвхжүүлж цусны ханыг бэхжүүлж өгдөг амин дэм.

Жимсгэнэ, ногоо нь никотин цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ – эрүүл мэндэд тустай, усны агууламж өндөртэй, мөн тамхи татахад тааламжгүй мэдрэмж төрүүлэхэд нөлөөлнө. Сүү болон сүүн бүтээгдэхүүн нь тамхины амтыг муухай болгоход нөлөөлдөг байна. Дараах 6 хүнс нь бодисын солилцоог идэвхжүүлж биеэс никотиныг гадагшлуулахад нөлөөлнө:

1 Ус Өдөрт хүн бүрийг 8-12 аяга ус уухыг зөвлөж байна.

2. Жүрж С амин дэмийн өндөр агууламжтай

Жүрж нь таны бодисын солилцоог идэвхжүүлж никотиныг богино хугацаанд гадагшлуулна

Жүрж нь стресс тайлж, тамхи татах дуршлыг бууруулна

3. Киви Биеэс никотины хорыг гадагшлуулахаас гадна А, С болон Е амин дэмийн нөөцөөр хангана.

4. Луувангийн шүүс Луувангийн шүүс нь А,В, С, К амин дэмээр баялаг тул биеэс никотины хорыг гадагшлуулах нөлөөтэй.

5. Брокколи В5 болон С амин дэмийн өндөр агууламжтай. Брокколи нь уушги хамгаалах бодис өөртөө агуулдаг бөгөөд аливаа хорыг биеэс гадагшлуулах үйлчилгээтэй.

6. Бууцай Амин дэм, фолийн хүчлээр баялаг тул эрүүл мэндэд тустай. Таны татгалзах ёстой хоол хүнс гэж мөн бий – согтууруулах төрлийн ундаа, кофе, сахар. Эдгээр ундаанууд нь тамхи татах хүслийг төрүүлнэ, никотины хэмжээг нэмэгдүүлдэг. Тиймээс эдгээр хортой ундаанаас татгалзаж холуур яваарай.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549