АНУ Тиананьмэний талбайн хохирогчдын бодит тоог зарлахыг БНХАУ-аас шаардлаа

2019-06-05 460 0

 

1989 оны зургадугаар сард ардчиллын замд орохыг эрх баригчдаасаа шаардан жагссан жагсагчдыг БНХАУ-ын эрх баригчид хүчээр цус асгаруулан дарсан байдаг. Тианьаньмэний талбайд болсон энэ хэрэг олон улсын зүгээс БНХАУ-ыг шүүмжлэх нэг шалтгаан болсоор байдаг юм. Тэгвэл энэ долоо хоногт дээрх эмгэнэлт хэргийн 30 жилийн ой тохиосон нь АНУ-д Бээжинг шүүмжлэх сайхан шалтаг гаргаж өгчээ.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 1989 оны Тианьаньмэний бослогын үеэр амиа алдсан иргэдийн бодит тоог зарлахыг Бээжингээс шаардсан мэдэгдлийг өчигдөр хийсэн байна. Хариуд нь Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ энэ мэдэгдлийг БНХАУ-ыг доромжилсон, өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ