Германы цирк амьтдыг чөлөөлж, холограмаар орлуулж эхэлжээ

access_time 2019-06-05
remove_red_eye 295

 

Сургуультай амьтадгүйгээр циркийг төсөөлөшгүй гэдэг хүмүүс цөөнгүй. Олон жилийн турш үргэлжилсэн сургуулилт нэртэй тамлалт, хагас өлсгөлөн байдлаасаа болж сурсан хойд хөл дээрээ тогтохоос эхлээд галтай цагираг дундуур үсрэх гэхчилэн амь өрссөн аймшигт зүйлсийг зөвхөн ухаандаа дулдуйдсан хүн гэгч харгис этгээдийн төлөө хийнэ гэдэг шударга бус хэрэг билээ. Тэгвэл Герман улсын Circus Roncalli-ийнхэн технологийн шинэчлэлийг ашиглан амьтдыг харгислахаас татгалзахын зэрэгцээ дуу алдам гайхамшигт үзүүлбэр үзүүлэх аргыг сэджээ.

 

 

 

 

 

1976 оноос хойш циркийн сургуультай амьтдын үзүүлбэр үзүүлэх болсон Circus Roncalli энэ оноос 3D холограм ашиглан амьтдын үзүүлбэр үзүүлэх болжээ. Циркийн манежинд таарсан 32 метр урт, 5 метрийн өндөр хэмжээст бүхий холограм туузан дээр 360 хэмд харагдах уг үзүүлбэр үзэгчдийг сонирхлыг ихэд татаж буй гэнэ.

Хойд хөлөн дээрээ тогтох болон явах, акробатын үзүүлбэр үзүүлэх гэхчилэн хуучин циркт байсан амьтдын бүх үзүүлбэрийг үзүүлдэг уг холограмыг анх 6 жилийн өмнө санаачилжээ.

 

Circus Roncalli –ийнхан Bluebox компанитай хамтран 11 ZU850 лазер проектор ашиглан холограм үзүүлбэрээ үзүүлдэг. Заан, морьд, загас гэхчилэн нүд баясгаж, гайхшруулсан холограм үзүүлбэр нь 2 000 000:1 хэмжээстэй учир яг бодит амьтад шиг харагддаг байна.

Амьтны эрхийн төлөө тэмцэгчид Circus Roncalli-гийн холограм үзүүлбэрийг шагшин магтахын зэрэгцээ амьтдын эрхийг аймшигтайгаар зөрчдөг өлсгөх, шийтгэх, зодох гэх мэтийг ашиглан орлого олдог явдлыг эцэслэн зогсооход чухал нөлөө үзүүлэхүйц зүйл сэдсэнд нь талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549