Баян, хоосны ялгааг багасгах үзүүлэлтээр Монгол улс Дэлхийд 58, Бүс нутагтаа 5 дугаарт жагсжээ

access_time 2018-10-09
remove_red_eye 72

 

Oxfam судалгааны байгууллага өнөөдөр “Баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулах амлалт 2018” тайлангаа танилцуулжээ.

Уг судалгаанд дэлхийн 157 улсыг хамруулж, баян хоосны ялгааг бууруулах чиглэлд хийж буй ажлыг нь дүгнэсэн байна. Тайланд Монгол улс дэлхийн улс орнуудаас 58 дугаарт, Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт 5 дугаарт эрэмбэлэгджээ.

Улс орнуудыг дүгнэхдээ нийгмийн халамжид хэр их хөрөнгө зарцуулж байгаа, өндөр орлоготой хэсгээс татвар авч чадаж байгаа, хөдөлмөрлөх эрх, цалингийн доод хэмжээг баталгаажуулж чадаж байгаа эсэх гэсэн үндсэн гурван үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол улсын засгийн газар орлого өндөртэй хүн амаас авах татварын шатлалыг өсгөсөн, нийгмийн халамжийг багасгасан хоёр үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл татвар нэмэгдүүлсэн нь баян хоосны ялгааг бууруулахад сайн үзүүлэлт болсон бол халамжийг бууруулсан нь муу үзүүлэлт болжээ.

Бүс нутагтаа Монгол улс Япон, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгосын дараа тавдугаарт жагссан нь сайн үзүүлэлт болсон байна.

Дэлхийн хэмжээнд баян хоосны ялгааг арилгах бодлогоороо тэргүүлсэн 10 орон:

Дани
Герман
Финланд
Австри
Норвеги
Бельги
Швед
Франц
Исланд
Люксембург

Баян хоосны ялгааг улам нэмэгдүүлэх бодлого барьж байгаа топ 10 оронд:

Нигери
Узбекистан
Хайти
Чад
Сиерра Леон
Бутан
Мадагаскар
Лаос
Сингапур
Бангладеш

Эх сурвалж: Oxfam.org 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549