С.Зориг, Г.Батхүү агсны хэрэгт ОУПХ-ноос анхаарч ажиллахаа илэрхийлжээ

access_time 2019-06-05
remove_red_eye 166

 

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерковтой албан уулзсан байна.

Уулзалтын үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “С.Зориг болон Г.Батхүү агсан нь АН-ын үүсгэн байгуулагчид, намын лидерүүд, улс төр нийгмийн зүтгэлтнүүд байсан. Өнөөдрийг хүртэл манай намын зүгээс С.Зориг агсны хэргийн үнэн зөв илэрч шударга шийдвэрт хүрээсэй гэдэгт анхаарлаа байнга хандуулж байгаа. Тиймээс та бүхэнтэй уулзан эдгээр учир битүүлэг хэргүүдийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломж гарсанд таатай байна” гэсэн байна.

Мөн төр нийгмийн зүтгэлтэн АН-ын дэд дарга Г.Батхүү агсаны гэр бүлийн төлөөлөл, түүний дүү П.Батсайхан уг уулзалтад оролцон, төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан ахынхаа хэрэгтэй холбогдуулан ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороонд хүсэлт хүргүүлжээ.

Уулзалтаар Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков тус асуудлыг анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549