ОДОНТОЙ ЭЭЖИЙН ГУТАЛ СУГАРЧ ТӨРИЙН ОРДОНД ИНЭЭД ТҮГЭЭВ

2019-06-04 784 0

 

Эх үрсийн баярын өдөр Төрийн ордонд Алдарт эхийн 1,2 дугаар ордон гардуулах ёслолын ажиллагаа болов.

Энэ үеэр ногоон дээлээр гангарсан эмэгтэй Ерөнхийлөгчөөс одонгоо гардахаар яаран явж байхдаа бүдэрч, улмаар гутал нь хоёр удаа сугарч, бөөн инээдэм болсон хөгжилтэй зураг олон нийтийн сүлжээгээр их тарав. Гутлаа сугалж, Ерөнхийлөгчийн өмнө нь өмссөн эмэгтэй ч өөрөө сандарч, Ерөнхийлөгч инээдээ барьж дийлэхгүй хэрнээ “Зүгээрээ” гэж хэлж байгаа нь ёстой гоё энгийн, эерэг харагдаж байв.

Тэгвэл Төрийн ордонд бүдэрч олз оруулсан ээж маань ЭХЭМҮТ-ийн Нярайн эмч Л.Ролзодмаа ажээ. Түмэн олон, төрийн ордондоо эерэг энерги түгээснийг “Инээмсэглэл эерэг хандлага” гэж олон нийт харж, Төрийн ордонд олз оруулсан эмэгтэй гэж сайшааж байна.

Эмч Л.Ролзодмаа Алдарт эхийн 2 дугаар одон гардаж авчээ. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж яваа ээжийн энгийн хэрнээ аз жаргалтай энэ үйл явдал Төрийн ордонд сайхан энергийг цацруулсан үйлдэл болжээ.

Холбоотой мэдээ