12 настай хүү сайн найзыгаа 6 жил үүрч хичээлдээ явжээ

2019-06-04 3272 0

 

Хятадын 6 дугаар ангийн сурагч жинхэнэ сайн найз ямар байдгийг хүмүүст үлгэрлэн харуулжээ. Хүүгийн талаар цахим ертөнцөд аль хэдийн шуугиад эхэлсэн бөгөөд зарим томчуудаас ч гарахгүй хүнлэг сэтгэлийг та энэ мэдээнээс унших болно.

12-хон настай Шү Бин Яан хүү сайн найз Жанг Зэ-г өдөр бүр зургаан жилийн турш үүрч хичээлдээ явсан байна. Гадаа нар шарж, бороо шаагиж байсан ч хүү найзыгаа үүрсээр хичээлдээ явдаг байжээ.

Жанг хүү булчингийн мэдрэлийн эдгэшгүй өвчин туссан бөгөөд алхаж хөдөлж явахад асуудалтай болсон байна.

Шү тэр хоёр нэгдүгээр ангидаа нэг ангид оржээ. Энэ үеэс эхлэн тэрээр найздаа туслахаар шийдсэн байна.

Тэр зөвхөн найзаа хүргэж өгөхөөс гадна өдрийн хоол идэх, гэрийн даалгавраа хийх, шатаар доош буух, угаалгын өрөө орох зэрэгт тусладаг гэнэ.

Хүүгээс найзыгаа үүрч явахад хэцүү байдаг уу? гэж асуухад “Би 40 кг жинтэй, манай найз дөнгөж 25 кг жинтэй. Үүрч явахад ямар ч асуудал байдаггүй ээ” гэсэн байна.

Холбоотой мэдээ