Өэлүн Өнөрчимэг: Би Өэлүн эхийн мах цусны тасархай

access_time 2019-06-04
remove_red_eye 112

2019-02-20


– Та өөрийнхөө авьяасыг хэдэн настайдаа илрүүлж байсан бэ?

– Нэгдүгээрт, би өөрийхөө авьяасыг илрүүлээгүй. Миний өвөө, аав, эмээ гээд гэр бүлийнхэн маань их авьяастай хүмүүс байсан. Хоёрдугаарт, намайг анх зурах авъяастай гэдгийн маань манай аав илрүүлж, сургаж гаргаж өгсөн. Аав маань Монголын ардын армийн ар талыг удирдах ерөнхий газрын бэлэг дурсгалын ерөнхий захирагч хүн байсан. Бөхийн өргөөний урд талын ногоон нэг давхар байшинд армийн бүхэл бүтэн бэлэг дурсгалын командыг ажиллуулах санаачлага гаргаж БХЯ-аар батлуулж байсан. Одоогоор бол төрийн бэлэг дургсгалын үйлдвэрийг бий болгосон гэсэн үг л дээ.

Энэ үйлдвэрт хар багаасаа би аавыгаа даган уран зураг, зураасан зураг , хөөмөл, эвэр бүтээл, цутгамал гэх мэт урлагын бүтээл туурвих арга барилуудад суралцаж эхэлсэн. Бараг ой гаран настай байхдаа л сурч эхэлсэн дээ. Тэгээд таван настай байхдаа одоогийн БЗД-ийн 62-р цэцэрлэгт бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж “Үнэн” сонинд гарч байлаа. Тэр үеэс л олон арван зураг зурж эхэлсэн юм. 10-р дугаар ангид байхдаа МҮЭСТО болон барилагчдын төв ордон, Офицеруудын ордон, Юнескогийн нэрэмжит олон улсын зургийн тэмцээний алтан медаль, уран зургийн аварга гэх мэт албан тушаалтай, олон арван шагналтай мундаг охин сонинд их гардаг байлаа. Таван настай байхдаа л би олны танил болж эхэлсэн юм байна. Нэг ёсондоо хүмүүст танигдаад 47 жил болжээ.

 

– 90-ээд оныг дурсаж ярьвал…

Яг тэр үеийг дурсаад явж байгаа олон мянган хүн гарч ирсэнд баярлаж байна. Хамгийн тодоор үлдсэн зүйл бол нэг л сэтгэл хоосон, нэг л цээжин дотор хоосон, гудамж талбай уйтгар гунигтай, шороотой хүнд зориулагдаагүй мэт, хүмүүсийн харьцаа нь хүйтэн, дарга нар хүнийг тоодоггүй, нэг л үлбэгэр, дүрлийсэн хүйтэн, нэг л албан газрууд нь учраа олоогүй, хаашаа очиж яахаа мэдэхгүй дүнсгэр цаг үе байлаа. Ихэнх найзууд минь тэр үед наймаа арилжаа хийсэн.

Хамаг чадлаараа махарч ажилладаг байсан үе л дээ, гадаад руу зорьсон их олон найз андууд маань сураггүй алга болсон доо. Хань ижлээ алдсан, хайр сэтгэлийг мөнгөөр худалдаж авсан, нялх нойтон хүүхдээ тэвэрээд хаашаа явахаа мэдэхгүй гудамжинд хонох гунигтай цаг үе байлаа. Гудамж болгонд түүх бий, уйлж байсан газрууд, явган алхаж байсан газрууд, нэг л их хөндий хоосон худлаа тэр өдрүүд одоо ч байсаар байна. Үүнийг би дурсан санаж явдаг. 1990-ээд оноос хойш анхны ерөнхийлөгч П. Очирбат гуай дээр өөрөө орж уран бүтээлчдийг дэмжиж өгөөч гэж гуйж явлаа. Дуучин Д.Оюунтүлхүүрийг япон явуулж өгөөч , дуучин Х.Оюунбилэгийн клипийг хийгээд өгөөч гэж гуйж байсан. Төрийн сүлд чинь болохгүй байна гэдгийг нь хэлж өгч анхааруулж байлаа. Ер нь анхны тэмцэгч чинь би байна. Тэртээ 90-ээд онд ийм л юмыг бодож санаж явлаа.

Таны авьяас, хөдөлмөрийг улсаас харж үзсэн үү?

Миний авьяас хөдөлмөрийг улс болон төр засаг харж үзээгүй ээ. Харин монголын ард түмэн харж үзсэн. Монголын ард түмэн надад “Ард түмний гавьяат” цолыг өгсөн. ОХУ-ын Тува улс гавьяат ажилчин цолоо өгсөн. Монголын ард түмэн СТА, Боловсролын тэргүүний ажилтан гээд салбар бүрт нь өгсөн. Төр засгийн гавьяа нь гэвэл миний хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн байх ёстой байсан одонг маань алтан гадас болгож бууруулж өгсөн нь юм даа.

Мөн Монголын ард түмэн намайг хооллож, ундалж, танихгүй хүмүүс гэртээ оруулж хонуулдаг байлаа. Хээр явгараад уйлаад сууж байхад гэр орондоо хонуулж, мөнгөгүй надад мөнгө өгч байсан олон хүн бий. Тэр гайхалтай хүмүүсийг одоо хайж олоод уулзмаар санагддаг. Тэр сайхан хүмүүсийг маш их санаж байна. Тэр л хүмүүсийн Өнөрчимэгийг гэсэн сэтгэлийн шагнал намайг одоо амьд байлгадаг. Тэр л хүмүүсийн шагнал одоо намайг үхэхгүйхэн шиг, өвчин зовлонгүйхэн шиг эрүүл амьдаруулж байна. Тийм сайхан хүмүүсийн шагнал намайг өнөөгийн том тэмцэгч болгож чадсан.

 

Таны шиг авьяастай хүн дэлхийд хэр олон байдаг бол?

Дэлхийд одоогийн байдлаар олон улс оронд шинээр төрөн гарч ирж байна. Хөлөөрөө зурдаг хүмүүсийн ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Тайланд гэх мэт Азийн орнуудад хөлөөр зурдаг зураачид маш их байгаа. Хөлөөр зурдаг нь дэлхийн хэмжээнд манай монголын хүн амаас их буюу 3 сая гаран байгаа гэсэн мэдээлэл бий. Амаар зурдаг хүмүүс бол сая гаран байна. Энэ тоо юуг хэлээд байна вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд олширчээ. Тэд амьдрахыг хүсэж байна. Амьдрахын тулд намайг дуурайж байна.

Гэтэл дуурайсан хүн нь эрүүл саруул эрхтэн бүтэн болохоор гайхалтай. Би хэрвээ ерөнхийлөгч байсан бол олимпийн хороонд очоод цус нөжтэй холилдон зодолддог спортыг олимпоос хасмаар санагдах юм. Их бэртдэг спортыг болих хэрэгтэй шдээ. Паралимп гэдэг олимпийн төрөлд хөлөөр зурдаг спортыг оруулаад өг олимпийн хороо минь гэж хэлмээр байна. Түүнчлэн хоёр гараар зурдаг хүмүүс азийн оронд ямар их байна. Элсээр зурдаг, аквариум дотор зурах гэж оролдсон хүн авъяслаг амеркчуудад орсон байна лээ.

Монголд ирээд циркийн үзүүлбэр үзүүлж зурсан. Манай үзэгчид урьд нь ийм хүмүүсийг хараагүй юм шиг алгаа ташаад үзсэн. Анхлан намайг харж байсан мөртлөө яагаад мартчихаж байгаа юм бэ, Гадны хүн ирээд энд хийхэд нь яагаад гайхаад байгаа юм, гадаадын том том шоунууд дандаа намайг дуурайж хийж байна шүү дээ.

 

Нууц биш бол таны уран бүтээлээс хамгийн өндөр үнэлэгдсэн бүтээл хэдэн төгрөг хүрч байсан бэ?

Хамгийн өндөр үнэд хүрч байсан нь Хонг Конгд үзэгчдийн өмнө хоёр гараараа зурсан цэцэгс бүтээл маань юм даа. 68 мянган ам.доллараар зарагдаж байсан. Тэрхүү бүтээл маань Хонг Конгийн галлерейд үлдсэн. Мөнгө хатуу байхад 68 ам.долларт зургаа үнэлүүлсэн тохиолдол МУЭ-ийн хороо болоод зураачдын дунд анхных юм шүү!

Таны амьдрад тохиолдсон хамгийн хүнд хэцүү мөч

Миний амьдралд хүнд хэцүү үе маш их байсан. Монголын хүн бүрийн тоогоор би зовлон амссан. Надаас монголын гурван сая иргэний зовлонг асуувал би шууд хариулж мэднэ. Товчхондоо МУГЖ Б.Батцэцэгийн тоглосон Жинжиймаа киноноос илүү зовлон үзсэн. Ноён солиот гэж кино байдаг шүү дээ. Байраа хулгайд алдчаад, буцааж олж аваад сайхан хүүхэнтэй суудаг. Би яг энэ амьдралыг үзсэн хирнээ одоо болтол сайхан хань, сайхан байр маань ирээгүй байна. Ноён солиотоос илүү би хиймэл цаг харж, толинд инээж, үс гэзгээ яг тэгж хусуулж байсан шүү дээ. Яг тэгж хоригдож, галзуугийн эмнэлэгт хэвтэж байлаа.

 

Юунаас болж хэлмэгдсэн юм бол ..

Байраа алдаад хүмүүс галзуурдаг. Гэтэл би олон байр хөрөнгөө зургийн авьяастай хүүхдүүдэд зориулаад, уран бүтээлдээ өөрийгөө ивээн тэтгээд, түрээсийн мөнгө болон боловсролын мөнгө ивээн тэтгэж, Монголын хүүхдүүдийнхээ боловсролд бүх юмаа зориулсан. Тэгээд хүүхдүүдийн төлөө асар олон анги кабинетууд тохижуулсан. Маш их зүйлийг өөрийнхөө хөрөнгөөр хийж байсан байгаа юм. Сая долларын олз гэж кино байдаг шүү дээ. Сая доллар олоод буцаагаад өгдөг шүү дээ. Ер нь миний бие чинь цул алт гэж ойлгож болно.

Та хоёр энэ хэсгийг нь (хамар өөдөө заагаад) огтолж аваад нэг юм сэтгээд хийвэл алттай болно шүү дээ. Хэр зэрэг намайг огтолж авна, төдий чинээ мөнгөтэй болно гэсэн үг. Би ийм аймар амьралыг даван туулаад гарчихсан шүү дээ. Бүр киноноос илүү зовлон туулсан даа үнэхээр аймар.

 

Та улс төрийн тухай байр сууриа маш идэвхитэй илэрхийлэх болсон. Монголын төрд байгаа хамгийн буруу зүйл нь юу вэ?

Төр засгийн хувьд болж бүтэж байгаа зүйл ганц ч алга. Ардчилсан нийгэм биш замбраагүй нийгэм, хүн чанар алга болж дээ. Би энэ гишүүдийн муу муухайг зөндөө ярьсан даа. Та нартай адилхан охид хүүхнүүдтэй аав ээжүүд эвий минь, тэд нар амиа хоролчих вий дээ гэж айх юм. Охидыг сүүлийн үед маш их хүчиндэж зовоож байгаа даа муусайн шаарнууд. Одоо ингээд яриад сууж байхад хүртэл маш их хүн зовж байгаа. Маш хэцүү байгаа шүү дээ. Яагаад ийм эмзэг юмыг ярихгүй байна таван гишүүн ч гэсэн яагаад ярихгүй байна.

Яагаад гэвэл миний толгойд хүрэхгүй шүү дээ тэд нар. Миний дэргэд дөнгөж А үсэгнээсээ эхэлж байгаа л хүмүүс байхгүй юу. Би харин дайснуудын дунд юунаас ч айхгүй ороод явчихсан юм. Үхсэн баас эд нар юу хийж чадах юм бэ, юу ч чадахгүй. УИХ-д суугаад хүн хүчиндээд тоохгүй байгаа юмнуудад хариуцлага тооцуулмаар байна.

 

–Та саяхан нэг лайв хийхдээ үеийн үед үе дамжин ирсэн луйварчид байна гэж та хэлсэн шүү дээ. Яг хэн хэнийг гэж нэрлэх вэ?

Их олон шүү дээ 300 гаруй луйварчид байна. Яг онцгой луйварчдын нэрийг цохоод хэлье, АТГ-ын дарга, МУ-ийн ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Үндсэн хуулийн цэцийн дарга, ерөнхий прокурор Д.Дорлигжав, Тост тосон бумбын нурууны байгаль хамгаалагч залуугийн үхэлтэй маш их холбоотой Л.Чойжилсүрэн, С.Баяр Оюутолгой С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Эрдэнэ тэр битгий хэл ерөнхийлөгчтэй эрүүл саруул болчихсон мэт худлаа жүжиглээд уулзаж байгаа “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат шиг дунд гарууд хүртэл байна. Бүх шүүгч нар яагаад арван хэдэн сая төгрөгний цалин авдаг юм бэ, яагаад бүх банкинд 30 гаран дэд захирал байдаг юм бэ, яагаад дэд сайдуудыг халахгүй байгаа юм бэ? Халахгүй бол болохгүй шүү дээ.

 

Монголын нийгмийг эрүүл байлгахын тулд ямар зүйл хийх ёстой вэ?

МАНАН сөнөөсэй. Энэ луйварчид үтэр түргэн зайлаасай. Миний бодож байгаа шиг бүх хүн муусайн хулгай ч дээрэмчид алуурчид зайласаа гэж бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, үгний эрч хүч гэж бий, МАНАН дэглэм сөнөтүгэй, манай эх орон мандтугай, бидний дараагийн МУ-н ерөнхийлөгч зүгээр л жирийн ард түмэн дотроос гарч ирнэ гэж орилдог болоосой.

Хэрвээ таньд боломж олдвол хамгийн түрүүнд ямар өөрчлөлт хийх вэ?

Би ерөнхийлөгч байсан бол “Намгүй Монгол” хөдөлгөөний хүндэт гишүүн болно. Ер нь би ерөнхийлөгч болмоор байна. Яагаад гэвэл Х. Баттулга нам бус гэж хэлдэг мөртлөө намчирхаад л сууж байна. Энэ хүн алдаагаа мэдээд нам бус гишүүнд элсээд бүр гишүүн ч болсон болно шүү дээ.

 

Осоржамааг өргөж авах шалтгаан юу байв. Энэ асуудал нь шийдэгдсэн үү?

Би Осаржамааг өргөж авна гэж хэлээгүй шүү дээ. Коммент дээр таван ээж өргөөд авья гэхээр нь дамжуулаад бичсэн л төдий. Өргөж авья гэж байна наад хүүхдээ олоод өгөө гээд бичсэн нь үнэн. Тэр хүүхдийг бид нарын таван ээж нийлээд долоо хоног хайсан боловч олоогүй. Олоогүй байх тэр долоо хоногт харин миний хүүг гутаагаад сайтуудад ярилцлага өгсөн байна билээ. Энэ үүднээс нь би муу хүүхэд байна гэж харж байгаа. Яавч сайн хүүхэд биш

Тэгэхээр ер нь нүүр тулж уулзаж байгаагүй юм байна шүү дээ тээ…..

Уулзах гээд хайгаад олдоогүй. Өөрийнхөө үндсэн утсаа салгаад шал өөр өөр утсаар хүмүүс рүү залгаад ярьсан байна лээ. Энэ чинь их муу хүүхэд байхгүй юу. Би тэр хүүхдийг эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу бүр танихаа больсон. Ийм хүүхдийг чинь одоо сайхан хүүтэй би олж уулзах гэсэндээ их хийморгүй болдог юм байна лээ. Ганц хүүгээ гэр бүлээс нь салгах хүртэл эвгүй байдалд оруулсан. Хүнийг хайсан биш хүний сайхан сэтгэл рүү ус цацдаг юм байна. Улс төрчид ямар нэгэн хатгаас хийсэн байж магадгүй.

Эцсийн бүлэгт би хэлэхэд хүнд тусалсан биш ус болж хувирч байгаа юм. Би ер нь хүнээ олж тусалж чадахгүй байгаа л даа. Дэлхийгээр тойрон аялсан Амайг зөвтгөөд Ц.Цогзолмааг нь муулсан чинь Амай илүү муу хүн байсан байна лээ. Мөн тэмээгээр аялдаг н.Байгальмааг өмөөрсөн чинь хүмүүс эгч нь гээд би төрсөн эгч нь биш шүү дээ. Би зүгээр өмөөрсөн юм. Түүний хадам ээж Цэнхэр үст Цэрэн гэж мундаг ээж ямар их зовдог бол гэж боддог юм. Тэр н.Байгалмаа бол тийм ч хүн чанар сайтай хүн биш байна лээ. Би үнэхээр хамт явах гэж байсан юм. Тэгсэн Эрдэнэчимэг гэж мундаг баатарлаг эмэгтэй гарч ирээд намайг зардлаа төлж чадахгүй, сая төгрөг ч өгч чадахгүй гээд голоод үлдээсэн юм. Би уйлаад л үлдсэн шүү дээ.

 

Таны ургийн овог Өүлэн гэж сонссон. Энэ нэрээр тань хүмүүс бас мэддэг болсон. Энэ ургийн овог ямар утга учиртай вэ?

Удам угсаагаа мэдэж ургийн овгоо хөтөлцгөөе. Судалгааны материал гээд бүх бичиг баримтууд маань энэ байна л даа (хавтастай зүйл рүү заав). Өвөг дээдсээс үлдээсэн гар бичмэлүүд минь, аав ээжийн гэрээслүүд, бүх түүх маань ингээд баримттай байдаг юм. Шуудхан хэлэхэд Монголчууд ерөөсөө Урианхай, Тува эхэс дээдэстэй. Бүгд алтан ураг бөгөөд дэлхийн хүн төрөлхтнийг бий болгосон угсаатан юм. Гадны жижиг үндэстэнг угсаатан болгоод авдаг чадалтай ард түмэн.

Би бол Өүлэн ээжийн мах цусны тасархай юм аа. Тува түмний язгууртан угсаатай гүнж чинь байна. Ану хатны үргэлжлэл, XIII зуунаас хойш бүх нэрд гарсан хатдын нэр нь тува нэр байгаа шүү. XIII зунаас өмнө эцгийн эрхт овогтой байхдаа Хүннү мойл Жангас ойл гэх мэт эсгий туургатан бүх овог аймгийн түүх надаар дамжин үргэжилж байна. Хэрвээ их цааз хуулиас эхлээд өөр Монгол нийгэм хэрэгтэй бол тэр цагт чинь би хэрэг болно шүү. Тэрний чинь ясаараа цусаараа хэмжигдэх оюун ухаан түүх гэрээслэл надад байна. Миний аав урианхай хүн. Есүхэй баатар урианхай, түүний эхнэр тува хүн.

Энэ гэр бүлээс хаан хүн төрсөн учиртай. Ану хатнаас хойш Монголын түүхийг гуйвуулсан. Тэр бүү хэл 50-иад онд баруун хязгаарт Оспанийн дээрэмчдийг баривчилсан миний аавын түүхийг гуйвуулж устгуулсан байна. Устгуулсан хүмүүс нь казакууд. Архив нь байлаа ч гаргаж ирэхгүй. Яагаад гэвэл цэргүүд нь ахмад дайчин цол болоод байраа авчихсан. Миний аав уг нь дарга нь шүү дээ тэгсэн мөртлөө ахмад дайчин цолоо аваагүй, ахмадынхаа байрыг аваагүй юм.

 

Таны цаашдын төлөвлөгөө юу байна?

Энэ долоо хоногийн дотор шинэ сайд Л.Оюун-Эрдэнэ намайг хүлээн авч уулзаасай. Уулзаад юу хэлэх гэж байна вэ гэхээр сонгуулийн хуулинд үндсээр нь өөрчлөлт оруулах гарцыг би хийсэн байгаа. Энэ гарцийг олон түмнээрээ хэлэлцэж төгс төгөлдөр болгомоор байна. Бүр болохгүй бол Баян-Өлгий аймгийн сонгуулийн хуулинд өөрчлөлт хийж гурвын гурвын хасаг хүн УИХ-д гарахгүй Урианхай, Тува, Хасаг хүн гардаг тойргыг үүсгэмээр байна. Мөн манай таван шударга гишүүнээс Нямбаатар гишүүн баруун хязгаар луу цуг явна гэж хэлснээрэй яваасай. Казакууд манай оронд амьдраад зууныг эдлээгүй ч гэсэн маш хөдөлмөрч гайхамшигтай ард түмэн мөн.

Энэ эгэл жирийн ард түмэн Монголд байгаад би маш бахархадаг. Энэ казакын дайчин зангаар баруун хязгаараа хамгаална гэж би боддог. Тийм учраас төрийн бодлого болон н.Мурат гэх мэт муухай гишүүдээс болж бүхэл бүтэн казакын ард гутаагдаж байгаад эрс эсэргүүцэж байна. Мурат гишүүний талаар ярих юм бол маш их сүлжээний болон сексийн талаар холбогдсон УИХ гишүүний ёс зүйг уландаа гишигсэн хүн байдаг юм байна лээ.

ЭХ СУРВАЛЖ:medeel.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549