СХД-ийн НАМЗХ улсын хэмжээнд идэвхтэй залуучуудын холбоогоор шалгарчээ

2019-06-01 1439 0

Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ-ны “Жишиг цэцэрлэгт хүрээлэн”

 

Сонгинохайрхан дүүрэг нь Монгол Улсын хүн амын 11 хувь буюу 350 мянга орчим оршин суугчтай нийслэлийн хамгийн том дүүрэг юм. Уг дүүрэгт нийгэм рүү чигэлсэн маш идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг холбоог дурьдахгүй байхын аргагүй юм. Энэ нь 1500 гаран гишүүнтэй 2000 орчим дэмжигчтэй Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо юм.

Тус холбоо нь “Хамтдаа тод гэрэлтье” гэсэн уриан дор дүүргийнхээ хүүхэд залуучуудын боловсрол, хүмүүжил, залуусын дуу хоолойг бусдад түгээхийн төлөө ажилладагаас гадна нийгэм рүү чигэлсэн олон олон үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсаар иржээ. Тодруулбал тус холбоо нь жил болгон 1000 залуу цуглуулан нэг өдрийг хөгжил боловсролд нь ахаарал хандуулдаг ба спорт, урлагийн наадам, шинэ жил, валентин гэх мэт тэмдэглэлт баяруудыг тасралтгүй зохион байгуулж.

 

Хамгийн гол нь залуус нь дүүргийнхээ 19 дүгээр хороонд өөрсдийн санаачлагаар улс, дүүргийн төсвөөс огт мөнгө гаргалгүй дан хувиасаа 70 гаран сая төгрөгийн өртөгтэй “Цэцэрлэгт хүрээлэн” барьж, 2018 онд гишүүд, дэмжигчдээсээ 1000 гаран бэлэг цуглуулж хөгжлийн бэрхшээлтэй дүү нартаа бэлэглэсэн бол энэ жил дүүргийнхээ хэмжээгээр багт наадам зохион байгуулан бяцхан дүү нартаа нэг өдрийг инээд бэлэглэсэн байна. Тус холбооны үйл ажиллагааг энд нэг бүрчлэн бичвэл үнэхээр их тул та бүгдийг өөрсдөө тус холбооны эелдэг, хичээл зүтгэлтэй залуустай танилцаж, үйл ажиллагаатай нь танилцахыг хүсье…

Эцэст нь хэлэхэд холбооны тэргүүн Д.Мөнхбаатар нь энгийн бөгөөд хэдхэн хором уулзан ярилцахад тааламжтай яриа хөөрөөтэй, улс орныхоо хөгжил дэвшил, залуусын ирээдүйг маш өөдрөгөөр харсан, хийсэн, бүтээсэн зүйлтэй, өнөө үеийн сор болсон залуусын нэг байв.

Та бүгд олон олон хүүхэд залууст тусалж дэмжиж, нийгэмдээ хэрэгтэй зүйлс өшөө илүүг хийж бүтээгээрэй. Хийсэн үйл нь бүтэмжтэй байг. Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ-ны залуустаа өндрөөс өндөр амжилтыг хүсье.

 

Нэг найз нэг бэлэг чалленж СХД-ийн хэмжээнд зохион байгуулан. 1000 гаран бэлэг цуглуулж дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тараав.

 

Сагсан бөмбөгийн тэмцээн

 

Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг 5 бууз аян. 32 хороо тус бүрт эмзэг бүлгийн 3 айл өрхөд хорооных нь холбооны залуучууд өөсрдийн гараар бууз хийн, тавгийн идээ бусад зүйлсээр туслалцаа үзүүлж гэр, хашааг нь цэвэрлэж өгдөг

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрөөр

 

Эр цэргийн баяраар хороо тус бүрээс залуучуудыг нэг өдөр цэргийн албанд явуулдаг.

 

 

Жил бүр гишүүн элсүүлэх үйл ажиллагаа болдог. /Зурган дээр тус дүүргийн холбоонд 700 гишүүн элсэж байна/

 

Улаанбаатар хотын орчим ой хээрийн гал түймэр гарсан үед гишүүдээс хандив туслалцаа цуглуулан онцгой байдлын алба хаагч нарт хүлээлгэж өгсөн

 

Спорт тэмцээн, уралдаан

 

Урлагийн наадам

Холбоотой мэдээ