АН: Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа

access_time 2019-05-31
remove_red_eye 101

 

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр /2019.05.31/ Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг огцрохыг шаардсан бичгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардууллаа.

ШААРДЛАГАД:

Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, тусгаар Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүлж байна. Энэхүү шаардах бичигт авлига хариуцлагагүй байдал нүүрлэсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцруулах хэд хэдэн үндэслэл байгааг дурьдсан.

ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа, иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Иймд Улсын Их Хурлын даргыг үүргийг орлон гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд албан ёсоор шаардлагыг хүргүүлж байна гэжээ. .

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549