Сар бүр 20 тэрбум төгрөгийг “ХҮҮХДИЙН МӨНГӨ” болгон тараана

access_time 2019-05-30
remove_red_eye 154

 

Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгөний талаар хэлэлцэж, зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгажээ.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгосноор улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм. Өөрөөр хэлбэл, сар бүр 20 тэрбум төгрөгийг Хүүхдийн мөнгө болгон тараах ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549