Том хөхтэй хүүхнээс болж “чагнуур” үүсчээ

2018-10-09 875 0

 

Францын эрдэмтэн, доктор René Laennec 1816 онд чагнуурын зохион бүтээсэн байна. Учир нь тэрээр нэгэн өвчтөнийхөө уушгины амьсгалыг чагнаж чадаагүй аж. Бүсгүйн том хэмжээний хөх нь амьсгалыг чагнахад саад учруулж байсан гэнэ. (Тухайн үед чихээ цээжинд нь нааж уушги болон зүрхний цохилтыг чагнадаг байсан юм.)

Гэвч René бууж өгөөгүй бөгөөд тэрээр цаас авч түүнийг нарийн цилиндр болгож ороогоод бүсгүйн уушгины амьсгалыг мэдэрч чаджээ. Хэсэг хугацааны дараа René өөрийн бүтээлийг зураг дээрх шиг хөгжингүй болгож чадсан байна. Ингээд ХХ зууны үед эрдэмтэд шинэ орчин үеийн чагнуурыг зохион бүтээсэн гэнэ.

Холбоотой мэдээ