БНХАУ-ын иргэд их хэмжээний муудсан мах худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ

2019-05-24 925 0

БНХАУ-ын хоёр иргэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт захын хажууд байрлах агуулахад их хэмжээний муудаж өмхийрсөн махыг худалдан борлуулах зорилгоор нөөцлөн хадгалж байсныг цагдаагийн алба хаагчид өнөөдөр орой илрүүлжээ.

Тэдгээр иргэд муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байснаа хүлээсэн байна. Яг одоо хэргийн газар дээр Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид болон мэргэжлийн хяналтын хамтарсан баг ажиллаж байгаа бөгөөд маргааш албан ёсны дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Холбоотой мэдээ