Цэргүүд Таван толгой- Цагаан суварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан барьж эхэллээ

access_time 2019-05-21
remove_red_eye 331

 

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг томоохон бүтээн байгуулалтад татан оролцуулж, үүрэг гүйцэтгүүлэх тухай Монгол Улсын Засгийг газрын шийдвэр гарсан билээ. Энэ дагуу 5 сарын 19-ны өдөр Таван толгойгоос Цагаан суваргын ордыг дайруулан Зүүнбаян чиглэл рүү явах 414,6 километр төмөр замын ажлыг гүйцэтгэх Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтынх нь газар орон руу үдэн гаргах ёслолын ажиллагаа болсон байна.

Улмаар байрлах газартаа очсон цэргүүд өдгөө өнөөдрөөс ажлаа албан ёсоор эхэлж буй ажээ.

Монгол Улсын ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнийн хэлж буйгаар энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад зургаан ротын нийт 2040 цэргийг хамруулах юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549