Н.Номтойбаяр: “Ах нь эмчилгээ хийлгэж байгаа. Гадаа хүн хүлээлгэчихсэн” гээд яаруу гарсан

access_time 2019-05-20
remove_red_eye 865

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Талийгаач Г.Батхүү гишүүнд тохиолдсон золгүй явдлын талаар харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол АН-ын харамсал биш, Монголын ард иргэдийн хувьд золгүй явдал тохиолоо.

Тавдугаар сарын 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй парламентад хамт ажиллаж байсны хувьд, адилхан авто спортоор хичээллэж, энэ спортын холбоотойн хувьд уулзаж, манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Тиймээс хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд байх зүйл байхгүй. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би. Талийгаачийг манай өрөөнөөс гарсных нь дараа 19.18 цагт миний бие бүлгийн хуралд орсон.
Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн” гээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

“БНХАУ-руу айлчлалаар явсан гишүүд өдөр хамт хоол идэх үеэр Ши Жиньпин даргын бэлэг гэж задалсан.

Энэ жил манай спортын холбооны зургаа дахь жил. Тамирчдын цол зэргийн асуудлыг талийгаач Г.Батхүү гишүүнээр ахлуулсан спортын холбоо шийддэг. Манай тамирчдын цол зэргийг шийдэж өгөөч, зургадугаар сарын дундаас эхний тэмцээн болно. Хурлаа хамт хийе гэж ярилцсан. Авто спорт сонирхогч 44,000 мянган хүн байдаг.

Талийгаачин хувьд жин нэлээн хассан байсан. 2016 оны сонгуулиас хойш таараагүй. Судас нь улайлттай байсан. “Ах нь эмчилгээ хийлгэж байгаа. Гадаа хүн хүлээж байгаа, яарч байна. Тэмцээнийх нь талаар эргээд утсаар ярья” гээд яаруу гарсан” гэлээ.

Түүнчлэн ар гэрийнхэнтэй нь уулзаж, эмгэнэл илэрхийлэхээсээ өмнө ийм байдлаар хэвлэлийн хурал хийж байгаадаа хүлцэл өчиж буйгаа хэлэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549