Сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах хуулийн төсөл бэлэн болжээ

access_time 2019-05-17
remove_red_eye 416

 

УИХ сонгуулийн жил болгоны өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг зуршилтай. Өөрөөр хэлбэл, эрх баригчид нь өөрт ашигтай гэсэн хувилбараар сонгуулийг явуулах гэж үздэг гэж хэлж болно. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх төсөл бэлэн болж, үүнийг МАН-ын бүлэг дэмжсэн байна.

Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, сайд Л.Энх-Амгалан ажиллаж байгаа аж. Эх сурвалжуудын хэлж буйгаар 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах буюу өмнөх жижиг 76-д хуваасан тойргийн системээ өөрчлөхөөр болжээ.

Ингэснээр Говь-Алтай, Булган зэрэг аймаг хоёр тойрогт хуваагдах гэх мэтээр дахин өөрчлөгдөхөөр болсон байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549