Данийн улстөрч сонгуулийн сурталчилгаагаа порно сайтаар цацаж байна

access_time 2019-05-15
remove_red_eye 285

 

Данийн улстөрч сонгуулийн сурталчилгаагаа сонгогчдод хүргэх хамгийн оновчтой сувгаар PornHub сайтыг сонгожээ.

Баруун төвийн үзэлтэй Либерал Аллианс намаас парламентад нэр дэвшиж байгаа Яхим Олсен дэлхийн хамгийн том порно сайтад видео сурталчилгаагаа “Jokke” нэрээр байрлуулсан байна.

Тэрээр уламжлалт бус сурталчилгааны суваг үр дүнтэй байна гэдэгт итгэж байгаагаа фэйсбүүк хуудсандаа илэрхийлээд “Тиймээ. Би PornHub дээр байгаа” гэж хүмүүст мэдээлжээ.

Яхим Олсен нь бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Дани улсыг төлөөлөн олимпийн наадамд өрсөлдөж байсан хүн юм. “Интернэт хэрэглэгчдийн тал нь порно үзэж байна. Тиймээс сонгогчдыг тэндээс олох боломтой” гэж Олсен өнгөрсөн Ням гарагт Данийн телевизийн сувгаар ярьжээ.

Өдөрт 100 сая хүн ханддаг PornHub сайтад үүсгэдэг урсгалын хэмжээгээрээ 5.7 сая хүн амтай Дани улс дэлхийд 28 дугаарт ордог байна.

Тус улсын иргэд зургаадугаар сарын 5-ны өдөр хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнээ сонгоно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549