Түүхий нүүрсийг хот руу оруулахгүйн тулд хяналтын долоон пост 24 цагийн турш ажиллана

access_time 2019-05-14
remove_red_eye 261

 

Өнөөдөр түүхий нүүрс Улаанбаатар хотод оруулахыг хориглосон шийдвэрийг маргаашнаас хангаж ажиллах талаар ЦЕГ, МХЕГ хамтран мэдээлэл хийлээ.

Маргаашнаас эхлэн түүхий нүүрсийг Нийслэл хот руу оруулахгүй байхаар шийдвэрлэж ажиллаж байгаа аж. Засгийн газар энэ сарын 1-нээс Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, хэрэглэхийг хориглосон 62-р тогтоолыг гаргасан билээ. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахын тулд хот тойрсон нийт долоон хяналтын постыг цагдаагийн байгууллага, МХЕГ-тай хамтран хяналт тавих аж. Мөн долоон цэгт 24 цагаар байгаль орчны улсын байцаагч нар ажиллах юм байна.

Хэрэв иргэд түүхий нүүрсийг хэрэглэх эсвэл худалдан борлуулбал иргэнийг 300 мянган төгрөг, аж ахуй нэгж байгууллагыг гурван сая төргөөр торгож шийдвэрлэнэ гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549