АЮУЛ: Хавдраар оношлогдсон 702 хүүхдийн 260 нь хорт хавдартай

access_time 2019-05-14
remove_red_eye 328

 

Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв болон холбогдох мэргэжлийнхэн оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга н.Гантуяа: “2015 оны гуравдугаар улирлаас эхлэн хавдартай хүүхдүүдийг ХСҮТ-өөс үе шатлалтайгаар шилжүүлэн ЭХЭМҮТ-д авч эхэлсэн. 2014-2018 онд 0-19 настай хавдар гэсэн эмнэлзүйн оноштой хүүхэд бүрийн мэдээллийг бид бүртгэдэг болсон. Эндээс харахад улсын хэмжээнд 0-19 насны хүүхдийн хавдрын өвчлөлийн түвшинг 10 мянган хүн ам тутмаар бодоход өссөн байгаа. 2018 оны байдлаар хавдартай нийт 702 хүүхэд байна. Үүний 260 нь хорт хавдраар өвчилсөн байна. Хорт хавдартай хүүхдийн тоо жил ирэх тусам өссөөр байгаа. 2018 онд хорт хавдрын улмаас 167 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Тэр хүүхдүүдийн давтан хэвтэлтийн тоо 688 байна. ЭХЭМҮТ-ийн хавдар судлалын тасаг 35 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаагийн тав нь хөнгөвчлөх эмчилгээний тасаг. Одоогоор 13 төрлийн хорт хавдрыг эмчилж байна. 260 хүүхдийг байнгын хяналтад байлгадаг” гэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549