Блюз хатагтайн шинэ уран бүтээл “Хайрын тэнгэр чамайг орхидоггүй”

access_time 2019-05-14
note Урлаг
remove_red_eye 237

 

Франц улсад ажиллаж амьдардаг блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн энэ хавар эх орондоо ирж амарсан билээ. Хөдөлмөрч бүтээлч хатагтай зүгээр нэг амраад буцсангүй “Хайрын тэнгэр чамайг орхидоггүй” уран бүтээлээ “төрүүлээд” явсан юм.

Үг “Харанга”-ын Лхагва

Ая Г.Онон

“Хайрын тэнгэр чамайг орхидоггүй”

Бүхнийг ахин эхлэхийн тулд

Дахиад дуулсан ч яахав ээ

Үүрдийн амьдрал байдаггүй шүү гээд

Хашгирсан ч яахав ээ

Надад чамд мѳрѳѳдѳл байна

Бас найзуудад минь ч байна

Зүрхийг минь догдлуулж байсан

Ѳдрүүд олон байдаг юм

Яг одоо ѳѳрчлѳгдөхѳд чи

Оройтохгүй шүү

Ариун хайрыг урин дуудаад

Дурласан ч яахав ээ

Дуулахгуй байж чадахгүй нь ээ

Аялгуулан хэлэх үг байна

Аюулхай цээжинд минь багтахгүй

Агуу их хайр байна

Дахилт

Хайрын тэнгэр чамайг орхидоггүй

Харин ч итгэл сэтгэл хэзээ ч унтардаггүй

Найрын хоймороо дандаа дуулагддаг

Насаараа цэнгэлтэй сайхан дуугаа дуулая аа

Би илүү хүчтэй болсон

Бие сэтгэл минь хайраар амилна

Аз жаргал гэнэтхэн үүдийг тогшиноо

Аялгуу сайхан дуундаа бүгдийг хайрлан дуулая аа

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549