Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ УИХ-д нэр дэвшихээр бэлдэж эхэлжээ

access_time 2019-05-13
remove_red_eye 155

 

Монгол  Улсын улс төрийн амьдралд хамгийн олон жил идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг бол Цахиагийн Элбэгдорж билээ. Ардчилсан хүчнийг хоёр удаа удирдаж, Монгол Улсын Ерөнхий Сайдаар мөн л хоёронтоо ажилласан тэрээр УИХ-д гурван удаа сонгогдсон.

Мөн 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан юм.

Ийнхүү иргэдийн дэмжлэгийг харамгүй их авч байсан Ц.Элбэгдорж өдгөө иргэдийн хамгийн дургүй улс төрчдийн жагсаалтыг тэргүүлэх болсон.

Иймээс ч улс төрд эргэн ирэх түүний хүсэл биелэх магадлал бага болоод буй юм.

Гэвч түүний хүү Элбэгдоржийн хүү Эрдэнэ улс төрд орж, УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж эхэлжээ.

Э.Эрдэнэ нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр ажилладаг юм.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Э.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуульд Ховд аймаг, Баянзүрх дүүргийн аль нэгнээс нэр дэвших сонирхолтой байгаа аж.

Харин АН-ын удирдлагуудын хүрээнд Элбэгдоржийн хүүг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв эсэх талаар байр суурь нь зөрүүтэй байгаа гэнэ.
Э.Эрдэнэ нь 1989 онд төрсөн, АНУ-ын “Drexel University” төгссөн, биотехнологич мэргэжилтэй.
Оксфордын их сургуульд магистр хамгаалсан.

Цэргийн эмнэлгийн лабораторид Эрдэм Шинжилгээний Ажилтан, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор ажиллаж байсан бөгөөд өдгөө “Элбэгдорж хүрээлэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549