Нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ хүргүүлснээс 11-ийг нь бүртгэжээ

2019-05-03 591 0

 

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 2019 оны зургаадугаар сарын 30-нд болохоор товлогдсон билээ. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө улс төрийн намууд уг сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, холбогдох баримт бичгүүдээ өгсөн.

СЕХ хуулийн дагуу ажлын тав хоногт улс төрийн намуудын баримт бичигтэй танилцаад бүртгэж авах эсэх шийдвэр гаргадаг.

Тэгвэл тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө улс төрийн 13 нам нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ СЕХ-д өгсөн байна. Харин СЕХ-ноос 13 намын 11-ийг нь бүртгэх шийдвэр гаргажээ.

Холбоотой мэдээ