Хойд Америкт хамгийн урт явган хүний гүүр нээгдэнэ

access_time 2019-05-02
remove_red_eye 431

 

Sky Bridge буюу “Тэнгэрийн гүүр” нэртэй энэхүү гүүр нь АНУ-ын Теннеси мужийн Гэтлинбург хотод тавдугаар сарын 17-нд нээгдэнэ. Теннеси мужийн аялал жуулчлалын газар гэдгээрээ алдартай энэхүү хотод тус гүүрийг нээснээр жуулчдын анхаарлыг татна гэж хотын удирдлагууд төлөвлөжээ.

Нийт 207 м өндөрт байх уг гүүр нь Skylift соёл амралтын хүрээлэнгийн нэг хэсэг юм. “Тэнгэрийн гүүр” дээгүүр алхахыг хүсэж буй том хүн 15, хүүхэд 12 ам.доллар төлөх аж. Уг гүүрийг бүтээгчид бүтээлээ “Хойд Америкийн хамгийн урт гүүр” хэмээн албан ёсоор зарласан байна. Уул холбож баригдсан тус гүүр 243 метрийн урттай аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549