Охиныг хүчирхийлж, цогцсыг нь булсан гэх мэдүүлгийг шалгаж байна

access_time 2019-05-01
remove_red_eye 1495

 

Нэмэлт: Алга болсон охины цогцосыг таниулах ажиллагаа явуулсан уу, сэжигтний мэдүүлэг үнэн үү гэдгийг цагдаагийн ахмад Д.Будзаанаас тодруулахад “Охиныг нас барсан талаарх мэдээ батлагдаагүй, тодорхой ирсэн мэдээлэл алга байна. Одоогийн байдлаар охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс олон нийтэд цацахгүй байхыг хүсч байна” гэлээ.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болсон талаар өмнө нь мэдээлсэн. Хэргийг үйлдсэн байж болзошгүй 30 гаруй насны этгээдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс саатуулсан байна. Сэжигтэн мэдүүлэг өгөхдөө “Охиныг Улаанбаатар хотод авчраад хүчирхийлж, цогцсыг нь ууланд булсан” гэжээ. Гэхдээ түүний мэдүүлгийг цагдаа нар шалгаж байгаа юм байна.

 

Дээрх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.

Болсон явдлыг эргэн сануулахад, тухай өдөр охин гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад оройхон гэнэт сураггүй болжээ. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан аж.

Харин аав нь гэртээ ирээд, охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн байна.Улмаар охиноо алга боллоо хэмээн хуулийн байгууллагад хандсанаар эрлийн ажиллагаа орон даяар эхэлсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549