Фэнүүд нь Мэйси Уильямсыг найз залуугаасаа салахыг зөвлөв

access_time 2019-05-01
remove_red_eye 1198

 

Найз бүсгүй чинь дэлхийг аварчихаад гэртээ иртэл та өөдөөс нь “Өөр залуу аврах хэрэгтэй байсан юм” гэж хэлвэл ямар сонсогдох бол?

“Хаан ширээний тоглоом” цувралын шинэ анги цацагдсаны дараа шүтэн бишрэгчдийнхээ хайр, хүндэтгэлд умбаж буй Мэйси Уильямст ийм явдал тохиолдоод байна. Жүжигчин бүсгүй саяхан “Entertainment Weekly”-д ярилцлага өгөхдөө Шөнийн хааны үхлийн талаар ярихад найз залуу хүлээж авсан тухай дурджээ. Мэйси Арья Старк Шөнийн хааныг устгана гэж хэлэхэд найз залуу ч Жон л үүнийг хийх байсан юм хэмээн хариулсан гэнэ.

 

Мэйси ч анх зохиолыг уншсаныхаа дараа ямар сэтгэгдэл төрсөн талаар хуваалцжээ. Тэрээр “Энэ үнэхээр итгэмээргүй гайхалтай байсан. Гэхдээ би тэр даруйдаа ийм төгсгөл үзэгчдэд таалагдахгүй байх гэж бодсон” хэмээн ярьжээ. Харин кино сонирхогчдод Мэйсигийн найз залуугийн хариулт огт таалагдаагүйгээр үл барам цувралын баатраа найз залуугаасаа сал хэмээн ятгаж байгаа аж.

 

Дашрамд дурдахад, эдүгээ 22 настай жүжигчин Мэйси Уильямс 2015 оноос хойш Олли Жаксонтой үерхэж байгаад өнгөрсөн онд харилцаагаа дуусгажээ. Харин сүүлийн саруудад Рубен Селби хэмээх залуутай хамт явж харагдах болсон ба хамтдаа даруулсан зургаа ч инстаграмдаа оруулжээ. Гэхдээ тэрээр “Entertainment Weekly”-д ярилцлага өгөхдөө шинэ найз залуугийнхаа нэрийг дурдаагүй юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549