Гарал нэгтнүүддээ тусалсан од Akon

access_time 2019-04-30
remove_red_eye 228

 

Нэгэн цагт дэлхий нийтээр өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо танигдан од болон гийж явсан дуучин эр Эйконыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Тэрээр 1973 онд АНУ-ын Синигал гаралтай цагаач гэр бүлээс төрөн, 2003 оноос эхлэн бие даан уран бүтээл хийж эхэлсэн байна. Энэ жил түүний уран бүтээлээ хийж эхэлсэний 15 жилийн ой болж байгаа бөгөөд уг хугацаанд нийт 80 сая долларын хөрөнгийг урлагийн салбарааас босгож чадсан юм. Мөн Эйконыг хүмүүнлэг үйлсийн аянд хамгийн идэвхитэй оролцдог одуудын нэг гэдгээр нь хүмүүс мэднэ.

 

 

Тэрээр 2014 оноос эхлэн асар нэр хүндтэй нэгэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь “Эйкон Африкийг гэрэлтүүлнэ” хэмээх төсөл байсан юм. Дуучин эр өөрийн гарал үүсэл нэгтэй Африкийн ард түмэнд чин сэтгэлийн тусламж үзүүлэн өөрийн хөрөнгөөр цахилгаан станцууд барьж босгохоор шийдсэн байна. Одоогийн байдлаар Эйкон өөрийн хөрөнгөөр болон бусад хөрөнгө оруулагчдыг уруу татан нийт 10 гаруй цахилгаан станц барьсан бөгөөд Африк тивийн 14 улсын олон зуун хот тосгодыг үнэгүй эрчим хүчээр хангаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549